Бээжингийн интернетийн цензурчид хэрэглэгчдийн байршлыг нийтлэлийн дор бичсэн сэтгэгдэлээр нь илрүүлж эхэлжээ. Мөн энэ үйлдэл хурдацтай өргөжин тэлж байгаа нь Хятадад онлайн давалгааг улам бүр боймолж байна.
Автоматаар харагдах байршлын шошго нь Хятадыг тогтворгүй болгох зорилготой хилийн чанад дахь хуурамч мэдээллийн кампанит ажлыг илрүүлэхэд тусална гэж эрх баригчид үзэж байна.
Энэ алхам нь Хятадын иргэдийн үг хэлэх эрхийг боож буй үйлдэл юм. Хилийн чанадаас, тэр байтугай орон нутгаас ч эх оронч сэтгэлгээгүй гэж үзсэн хятад хүмүүс одоо үндсэрхэг үзэлтэй хүмүүсийн бай болж, шүтэн бишрэгчид нь тэднийг дарамталж, эсвэл хаягыг нь мэдээллэх аж.
Ковид-19-ийн уналт нь хүнсний хомсдолд хүргэсэн Шанхайгаас бичиж буй хүмүүсийг хувиа хичээсэн үндсэрхэг троллууд гэж нэрлэдэг болжээ. Тайвань, Хонконгийн ойролцоох эргийн мужуудаас засгийн газрыг шүүмжилдэг хүмүүсийг салан тусгаарлагчид, луйварчид гэж нэрлэдэг байна. Мөн гадаадаас онлайнаар явж байгаа мэт харагддаг хүмүүсийг виртуал хувийн хаягаа ашиглаж байсан ч гадаадын ухуулагч, тагнуулчид гэж үздэг.
Оросууд Украин руу довтолсон тухай өгүүлсэн нийтлэлүүдэд энэ байршлыг анх ашигласан боловч дараа нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн нийтлэлүүд болж өргөжжээ.
Энэ алхам нь Ковид-19-ийн хөл хорио олон сар үргэлжилсэн онлайн уур хилэнгийн дараа цензурыг бүр гааруулах юм.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com