146 жилийн тасралтгүй шоу үзүүлбэрээ толилуулж байсан Ringling Brothers болон Barnum&Bailey циркийн арслан, бар, зааны үзүүлбэрүүд олон нийтийн дунд дургүйцэх хандлагатай тулгарч 2017 оноос борлуулалт буурсан тул бүр мөсөн хаагдсан байна.
Энэ нь бас нэг үйлдэл байсан бололтой.
Энэ лхагва гаригт цирк эргэн ирэхээ мэдэгдсэн бөгөөд ирэх жил аялан тоглолт хийхээр болжээ. Харин энэ удаад цугласан олны өмнө зөвхөн хүмүүс үзүүлбэр үзүүлэх аж.
Цирк нь хойд хөл дээрээ зогсох заануудын оронд жүжигчдийн хувийн түүхийг онцолж, хүүрнэл, хүний эр зоригийг харуулах ажээ. Энэ нь бас туранхай галбирын бизнес загварыг бий болгоно.
Амьтны эрхийг хамгаалах байгууллагууд энэ үйлдэлд алга ташиж байна. Гэхдээ циркийн шинэ төрөл болох гэж буй Ringling Bros 2.0 нь найдвартай гэдэгт хүн бүр итгэлтэй биш байна. Цирк 1768 онд байгуулагдсан цагаас хойш амьтад тэдний нэг хэсэг байсаар ирсэн гэж шинжээч тэмдэглэв.
Амьтадгүйгээр тэнд хүмүүс ирэх болов уу гэж зарим нь гайхаж байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com