Японы Засгийн газар Украинд 300 сая ам.долларын хүмүүнлэгийн нэмэлт санхүүгийн тусламж олгохоор болжээ. Энэ талаар Японы “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээлсэн байна.
Мэдээлэлд, Ерөнхий сайд Кишида Фүмио ирэх долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены Японд хийх айлчлалын үеэр тусламжийн шинэ багцаа албан ёсоор зарлана гэжээ.
Тавдугаар сарын 17-нд Японы эрх баригчид болон Украины Засгийн газар 100 сая ам.долларын хүмүүнлэгийн санхүүгийн тусламж үзүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурсан юм. Хандивын мөнгийг 300 сая ам.долларын тусламжийн багцад орох учиртай юм. Шинэ багцыг бүхэлд нь авч үзвэл Японоос Украинд үзүүлэх тусламжийн хэмжээ 600 гаруй сая ам.доллар болоод байна.