Нэг сая эмэгтэй эрүүл мэндийн ажилтны арми өөрсдийн амь насанд эрсдэлтэй байсан ч Энэтхэгийн хамгийн эмзэг бүлгийн эмэгтэйчүүд, хүүхдүүдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг.
Тахлын үеэр олон зуун мянган хүнийг аврахад тусалсны дараа тэд бага цалинтай байгаагаа эсэргүүцэж эхэлсэн. Яг одоо энэ эмэгтэйчүүдэд урамшуулал болгож сард 40 орчим доллар олдог. Тэд сард 150 орчим долларын үндсэн цалин авахыг хүсч байгаа юм.
Нийгмийн эрүүл мэндийн судлаачийн хэлснээр, эрүүл мэндийн ажилтнууд улс орны хамгийн алслагдсан өнцөг булан бүрт эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд болон асар их цоорхойг арилгахад тусалсан боловч сайн дурын ажилтнууд хэрэгтэй хэвээр байна.
Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үлэмж их санхүүжилтгүй хэвээр байгаа. Саяхны тайланд дурдсанаар Энэтхэгт 600 мянга гаруй эмч, хоёр сая сувилагч дутагдалтай байгаа аж.
Сүүлийн жилүүдэд эхийн эндэгдэл өндөр хэвээр байгаа бөгөөд эрүүл мэндийн ажилтнуудын амь насанд нь эрсдэлтэй газруудаар явган, үхэр тэрэг зэргээр явж эх хүүхдийг аварсаар байгаа юм.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com