Хөл хоригдсон Шанхай хотод ковидын дэгдэлт хяналтад байгаа гэж албаныхан нь мэдэгдэв. Тэд мэдэгдэлдээ "нийгмээрээ тэг"-д хүрсэн гэж мэдэгдсэн нь Хятадын эрх баригчид нийгэмд хяналтгүй халдвар дамжихгүй байгааг илтгэх нэр томъёо юм.
Гэхдээ төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ мэдээг онцолж байх үед Шанхай хотын зарим оршин суугчид хөл хорионы хатуу арга хэмжээн дор байсаар байгаагаа хэлсээр байна. Хэдэн сарын турш бухимдсаны дараа оршин суугчид Weibo дээр дахин гомдлоороо давалгаалав. Тэгэхдээ төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хэвийн байдалдаа эргэн ирсэн гэж байгааг гайхаж байгаагаа бичжээ.
Тандалт ихтэй байгаа бусад статусуудад, Хүргэлт хүлээн авах боломжгүй хэвээр байгаа бөгөөд зайлшгүй шаардлагатай зүйлс хомсдож байна гэжээ.
Зарим аж ахуйн нэгж, автобусны шугам, цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааг сэргээж, албаны хүмүүс зургадугаар сар гэхэд бүрэн нээх зорилтоо зарлав. Гэхдээ сургуулиуд, театр, биеийн тамирын заал болон бусад соёлын газрууд хаалттай хэвээр байна.
Хязгаарлалт сул байгаа газруудад ч гэсэн оршин суугчид ойр орчмоо орхих зөвшөөрөл шаардлагатай байгааг төрийн хэвлэлүүд нийтэлсэн байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com