x

"Азовсталь" гангийн үйлдвэрээс шархадсан цэргүүдийг нүүлгэн шилжүүлэхийг зөвшөөрчээ

Даваа гарагт ОХУ-ын батлан хамгаалах яам "Азовсталь" гангийн үйлдвэрээс шархадсан цэргүүдийг гаргах талаар Украины талтай тохиролцоонд хүрснээ мэдэгдлээ.

Украины зүүн хэсэгт Орос, Украины цэргийн хүчний хооронд ширүүн тулаан үргэлжилж байгаа энэ үед Мариуполь хотын гангийн үйлдвэрээс шархадсан цэргүүдийг нүүлгэн шилжүүлж байна.

Эдгээр цэргүүдийг Донецк дахь эмнэлгийн байгууллагад хүргэнэ гэж ОХУ-ын батлан хамгаалах яам мэдэгдэлдээ дурджээ. Тус эмнэлэг нь Оросыг дэмжигч хүчний мэдэлд байгаа юм.

Мөн "Украины цэргүүд ОХУ-тай залгаа хилд хүрч, алдагдсан газар нутгаа эргүүлэн авч байна" гэж Харьковын амбан захирагч орон нутгийн хэвлэлд ярьжээ. Харин Мариуполь хотын дарга Вадим Бойченко Оросууд шархадсан цэргүүдийг шилжүүлэх тохиролцоонд хүрсэн хэдий ч, энгийн иргэдийг хотоос нүүлгэн шилжүүлэхэд саад хийхийг оролдож байна гэв.

Хотын дарга даваа гарагт NHK телевизэд өгсөн онлайн ярилцлагадаа, хотын газар нутгийн 90 орчим хувийг Оросын зэвсэгт хүчин эзэлж, 100 мянга гаруй энгийн иргэн гацсан хэвээр байгаа гэж мэдэгдсэн байна.

mnb.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08 Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ 2025-01-08 Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй 2025-01-08 Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 2025-01-08 Гадны хөрөнгө оруулалт 2025-01-08 Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Монголын хөгжлийг гацаасан нь Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ...
Top