Хойд Солонгос цар тахал дэгдэж, ковидыг дарахын тулд тэмцэж байна. Бямба гаригт 21 хүн нас барж, коронавирусийн сэжигтэй тохиолдол хурдацтай өсөж байна гэж төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.
Төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэмж 174,400 хүн ковид-19-ээс үүдэлтэй халууралт гэх мэт шинж тэмдэг илэрсэн нь баасан гаригт мэдээлэгдсэн 18,000 ийм тохиолдлоос арав дахин өссөн үзүүлэлт юм.
Хойд Солонгост өнгөрсөн сарын сүүлээс хойш нийт 524,400 хүн ковидтой төстэй шинж тэмдэг илэрсэн гэж мэдээлсэн байна.
Хойд Солонгост зөвхөн "халуурч байгаа хүмүүс" гэж мэдээлж байгаа ба учир нь хангалттай шинжилгээний иж бүрдэл байхгүй гэж шинжээч хэлжээ. Бүх халууралтыг ковид гэж үзэх аргагүй байж магадгүй, гэхдээ шинж тэмдэггүй тохиолдлын тоо албан ёсны тооноос хамаагүй их байх магадлалтай гэж мөн хэлжээ.
Урьдчилан сэргийлэлтийн тухайд Хойд Солонгосын иргэд вакцинд хамрагдаагүй ч зарим элитүүд вакцин хийлгэсэн байж магадгүй. Олон улсын эрүүл мэндийн байгууллагууд болон Өмнөд Солонгосын засгийн газар вакцин, эмчилгээний болон бусад тусламжийг тээвэрлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэв.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com