Дэлхийн хоёр дахь том улаан буудай үйлдвэрлэгч Энэтхэг улс дэлхийн хүнсний аюулгүй байдлын түгшүүрийг нэмж, үр тарианы экспортынхоо ихэнхийг хоригложээ. Энэтхэгийн Худалдааны яам үнийн гэнэтийн өсөлт нь тус улсын хүнсний аюулгүй байдалд заналхийлсэн гэж мэдэгджээ.
Энэ алхам нь дэлхий даяарх хомсдолыг нэмэгдүүлж, алсдаа өлсгөлөнгийн таамаглалыг улам дордуулж болзошгүй юм. Дөрөвдүгээр сард Ерөнхий сайд Нарендра Моди Ерөнхийлөгч Байдентай уулзахдаа "Энэтхэг улс буудайн нөөцөө дэлхий дахинд нийлүүлэхэд бэлэн байна" гэж байсан билээ.
Угтаа дайны улмаас Украин, Орост улаан буудайн үйлдвэрлэл тасалдаж, Хар тэнгис дэх бүслэлт үр тарианы тээвэрлэлтэд саад учруулсан. Мөн уур амьсгалын өөрчлөлт нь аймшигтай аюул учруулж байгаа аж. Хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд Энэтхэгт үргэлжилж буй халууны давалгаа энэ жилийн ургацад нөлөөлж болзошгүй гэж анхааруулжээ. Мөн удаан бороо орсны улмаас Хятадад бага ургац авчирсан бол бусад улс орнуудад ган гачиг болж, нийлүүлэлтийг улам бүр тасалдуулж байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com