Өмнөд Солонгос ерөнхий мэдээ алдуулалтын дор мэс засалд орж буй өвчтөнүүдийн байдлыг хянах зорилгоор хагалгааны өрөөнд камер суурилуулахыг шаардсан анхны орнуудын нэг боллоо. Энэ үйлдлээрээ эмнэлгийн системд итгэх итгэлийг сэргээх зорилготой ажээ.
Эмнэлгүүд олон жилийн турш өвчтөнүүдийг "сүнсний хагалгаа" гэх хараа хяналтгүй явж иржээ. Тус улсад энэ талаарх гомдол гарсаар байдаг. Сүүлийн найман жилийн хугацаанд таван өвчтөн хагалгааны улмаас нас барсан гэж өвчтөний өмгөөлөгч нар хэлжээ.
Өвчтөний өмгөөлөгчдийн үзэж байгаагаар мэс засалчид мэс засал хийлгэхийн тулд сувилагч нарыг томилж, ингэснээр илүү олон процедурыг багцалж, ашгийг нэмэгдүүлдэг аж. Камер нь өвчтөнүүдийг хамгаалж, эмнэлгийн буруутай үйл ажиллагааны хохирогчдод шүүх дээр ашиглах нотлох баримтуудыг санал болгох боломжтой гэж үзэж байна.
Гэвч дэлхий даяарх ёс зүйн хороо болон эмнэлгийн ажилтнууд хяналт тавьж буй мэс заслын эмч нарт сөргөөр нөлөөлж, өвчтөний хувийн нууцыг зөрчиж, эмч нарын өвчтөний амийг аврахын тулд эрсдэлд орох магадлалыг бууруулж болзошгүйг анхааруулж байна.
Хуулийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Өмнөд Солонгос эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлж эхэлснээс хойш буюу 2010 оны үед гоо сайхны мэс заслын эмнэлгүүдэд нууцаар мэс засал хийж эхэлсэн байдаг.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com