Японы иенийн ам.доллартай харьцах ханш сүүлийн 20 жилийн хамгийн доод түвшинд хүрч, өнгөрсөн есдүгээр сараас хойш 18 гаруй хувиар унасан нь Японы бизнес эрхлэгчдийн бухимдлыг төрүүлж байна.
Үүний зэрэгцээ, нийт инфляцийн түвшин дунд зэрэг хэвээр байгаа хэдий ч хүнсний болон эрчим хүчний эрэлт нэмэгдэж байгаагийн үр дүнд биш, харин Ковид-19-тэй холбоотой зах зээлийн үймээн самуун, Украинд Орос түрэмгийлсэнтэй холбоотойгоор эрчимтэй өсч байна.
Ихэр хүчнүүд дэлхийн гурав дахь том Японы эдийн засагт дарамт учруулж байгаа бол тус улс тахал өвчнөөс эдгэрч буйгаараа бусдыг ардаа орхиж байна. Импортын түлш, хүнсний бүтээгдэхүүнээс ихээхэн хамааралтай байгалийн баялгийн хомсдолтой Японы хувьд иенийн ханшийн уналт нь үнийг өсгөж, олон арван жилийн тогтвортой байдалд дассан хэрэглэгчдийг айлгаж байна.
Япон улс удаан хугацааны туршид инфляцийг чангаруулж, иений ханшийг сулруулж, эдийн засгийн архаг өсөлтөө нэмэгдүүлэхийн тулд хичээсээр ирсэн.
Ерөнхий сайд Фумио Кишида Японы Төвбанк бодлогын хүүгээ өсгөх ёстой гэсэн саналыг дэмжээгүй байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com