Нийтлэл
"Баячуудыг дарамталбал ядуус баярлана гэж бодож татвар нэмж байгаа нь алдаатай бодлого"
МАН-ынхан ард түмнийг өөрсдөө ядууруулж, түвшинг нь бууруулж ямархуу амьдраад байгааг нь мэдэж байгаа учраас ядуус үүнийг нь дэмжинэ гээд энэ бодолдоо итгэлтэй байгаа юм. Нийгмээ чирдэг гэх дундаж давхаргыг шахсаар үгүй хийсэн болохоор одоо Монголд ул, зулай гэсэн хоёрхон давхарга бий болсныг мэдэхийн дээдээр мэдэцгээж байгаа л даа, эднүүс.
2022-11-15
МАН-ын дэглэж буй “Шударга ёсны эрэл” ба Жендерийн асуудал
Сайд, дэд сайд хоёрын боловсролын түвшнээр маргах нь бол илүүц байх. Ёс зүйтэй, ёс зүйгүйн тухай ч яриа шаардлагагүй. Харин Монголын улс төрд үргэлж ноёлох байдалтай явж ирсэн жендерийн асуудал, хүйсийн ялгаварлалыг л МАН улам томруулж, тодруулж байх шиг...
2022-11-14
Манай 30 жилийн түүхтэй ардчиллыг Казахстан улс гүйцэж түрүүлэв үү?!
Казахстанд ах дүү, амраг саднаараа сүлбэлдэн төрийн эрх барьж байсан тогтолцоог нураан, ингэж болохгүй хэмээн Үндсэн хуулиндаа суулгаж өгч байхад манай дарга нар зөвхөн ах дүү, танил талаа генерал болгон, хамаг л эрх мэдэл, албан тушаалыг өгч байх жишээтэй.
2022-11-14
Моргэж, инфляци ба Та
Төв банк арилжааны банкуудад 0 хувийн хүүтэй мөнгө өгч, банкууд иргэдэд 6 хувьтай зээл болгон дамжуулж ирлээ. Жилд дунджаар ДНБ-ний 2 хувьтай тэнцэх буюу 600-800 тэрбум төгрөгийн моргэжийн хөнгөлөлтэй зээл гарч байна.
2022-11-14
Үл үзэгдэх гар ба буруу ойлгогдсон зүйрлэл
XVIII зууны тэртээ Шотландын ёс суртахууны философич Адам Смит капитализмын эцэг гэж нэрлэгдэх болно гэж төсөөлөөгүй байх. Гэвч тэрээр...
2022-11-14
“No War”-ын хохирогч Ерөнхий сайд гэж зарлах нь хэнд ашигтай вэ?!
Жинхэнэдээ "жагсаалыг болиулж өгөөч" гэсэн захиалагч нь олны анхаарлаас мултарч чадав.
2022-11-11
Малчид ба Сепаристууд
Тог цахилгаан тасалдаад хот хөлдөхдөө тулбал “Малчид л нүүрсний уурхай бариулаагүй”, “Малчдаас болоод УЦС босоогүй”, “Энэ хэдэн танхай юмнаас болоод барууны хөрөнгө оруулагчидгарч явсан”, “Ерөөсөө малчдын малыг хураая” хэмээсэн түрхрээн үүснэ. хамгийн том туг далбаа болж ашиглагдсан хэрнээ, өөрийгөө өмөөрөх чадваргүй нь морио унаж далдагнасан хэдэн малчид байна даа, хөөрхий.
2022-11-10
Малыг "кэлээр" нь байна уу, "хөлөөр" нь байна уу, гаргах нь л чухал...
Малыг хөлөөр нь гаргаж зарахыг эсэргүүцээд байгаа хэсэг хүмүүс нь хот суурингийнхан бололтой харагдах юм. Малчид бол заръя л гээд байдаг. Хот суурингийнхны энэхүү эсэргүүцэл нь хотод махны үнэ өснө гэсэн өчүүхэн бодол. Малын үнэ өсч, кг-аар байна уу, хөлөөр нь байна уу гаргаад, гайгүй үнээр зараад эхэлчихвэл “Хөөе, та нарын хот доторх олон том асуудал чинь шийдэгдэнэ”.
2022-11-09
Б.Баабар: Ардчилал бол боломж болохоос баталгаа биш
Ардчилал гэдэг бол нийгмийн төлөв байдлыг тодорхойлсон ухагдахуун. Түүнээс төгс ардчилал, хуурамч ардчилал, хяналттай ардчилал, хэтэрсэн, ардчилал, жаахан дутуудсан ардчилал гэсэн ойлголт үгүй. Нээлттэй нийгэмд хүмүүс бага багаар дасан зохицдог алгуур процесс болохоос, ардчилсан боллоо гээд маргаашаас нь хөлөөрөө толгой хийгээд явдаггүй.
2022-11-07
Халловин, вакцин, барууны ардчиллыг эсэргүүцдэг хүмүүсийн ганц бахыг хангасан осол болов
Сар шинийн баяраар гэхэд цаг агаарын байдлыг тооцоололгүй хөдөө орон нутаг руу зорчигчид замдаа цасанд боогдон төөрч осгох юм уу гэмтэж бэртэх, нас барах золгүй явдал хэдэн арваар тоологдох нь олон. Энэ зун улсын баяр наадмаар 29 хүний алтан амь үрэгдсэн харамсалтай статистик хүртэл байна.
2022-11-07
Ц.Элбэгдорж: Хүн алдаг төрийг хүлээж аваад, хүн алдаггүй төрийг би хүлээлгэж өгсөн
Монголын төрийн түүх цустай, цусгүй гэж хоёр хэсэгт хуваагддаг. Аллага, цааз, амь хөнөөлтөөр дутаагүй явж ирсэн манай төрийн түүх цусан толбогүй байсаар 13 жилийнхээ босгыг дөнгөж алхаж байгаа нь энэ. Аль ч улсад хэн нэгэн этгээд нөгөө хүнийхээ амийг хөнөөхийг, ийм балмад үйлдлийг зогсоож чадаагүй байна. Харин төр нь иргэнээ алдаг хүнлэг бус, зэрлэг уламжлалыг маш олон орон зогсоогоод удаж байна.
2022-11-07
Үзэн ядалт бол Үзэл бодол биш
Монгол бол Орос, Хятадын дундах “буфэр” улс гэж бүгд мэддэг ч ихэнх нь цаанаа ямар утгатайг ойлгодоггүй, зүгээр л жийрэг болж, хавчуулагдсан улс юмаа гэж бодоод өнгөрдөг. Харин Украины дайнаар энэ буфэр улс, буфэр бүс гэдэг ойлголт нь яг ямархуу юм бэ гэдгийг жинхэнэ утгаар нь ойлгуулав.
2022-11-03
Хууль зүйн сайд асны халз мэтгэлцээнд ирээгүй шалтгаан
Өмнө нь консулаар томилогдсон Ж.Батзандан гэдэг хүнийг Австрали улс хүлээж авахаас татгалзаж, хоёр жил хийх ажилгүй хий эргэсний эцэст эргэж ирээд одоо шоронгийн “наар” дээр тухлаж байгаа. Монгол Улсыг шившигт хутгасан ийм томилгоог дахин бүү хийгээсэй гэсэндээ Ц.Нямдорж гэдэг хүн хэн болох, юу хийсэн тухайд гурван жил хагасын өмнө бичсэнээ дахин нийтэллээ.
2022-11-03
Ядаж байх ёстой хөдөлмөрийн наад захын багаж хэрэгслээр хангаад өгөөч!!
Хүн бүр доороо бээцийж, япон хүүхэн "гета" дээрээ алхаж байгаа мэт л ойр ойрхон хөлөө зөөж, унахаас сэргийлж өгзөгөө чангалсан өдрүүд өнгөрлөө. Хүн битүү чихсэн автобусандаа амьсгаа авах зайгүй болтлоо чихэж, алхахаар уначих гээд, хөлдчих гээд байгаа учраас үхээд ч хамаагүй автобусанд багтах хэрэгтэй болохоор ингэж гуч, дөчин минут хүлээсэн автобусандаа чихэж буй хэрэг.
2022-11-03
Чөтгөр ба түүний баяр
Ямар ч юмыг гоёор хэлэхэд бизнес, муухайгаар хэлэхэд “дундаас нь мөнгө олох арга” болгодог Америкчуудаас их юм болжээ. Манайхан Америкийн виз авахыг мөрөөддөг, америк доллартай (ханш нь тогтвортой, бас чөлөөтэй хөрвөдөг валют гэдэг утгаар) болох дуртай ч тэдний Хаалоовэнийг муулах дуртай.
2022-11-02
Хувийн өмчийг төр дээрэмддэггүй байсан бол хөрөнгө оруулалт зугтахгүй байлаа, Х.Нямбаатар сайд аа!
МАН засгийн эрхэнд гараад зургаан жил өнгөрөхөд ганц удаа гадна, дотноос хөрөнгө оруулалт татсан уу? Ганц үйлдвэрийг хөл дээр нь босгосон уу? Эсвэл хувийнхныхаа хийсэн, босгосныг дээрэмдээд, төсвөө бүрдүүлээд явж байна уу? гэдгийг тоолоод үзээрэй. Тэгсэн цагт хөрөнгө оруулалт хэнээс болж Монголоос зугтдаг вэ? гэдэг тодорхой болно.
2022-11-02
Газар бүр газрын ховор элемент гэж улиглан, гуйх тоолондоо гуравдагч хөрш минь гэж тонголзох юм аа
Сүүлийн үеийн энэ олон дараалсан, төрийн гурван өндөрлөгийн албан айлчлалуудыг харахад ийм зүйл өөрийн эрхгүй уншигдаад байна. Үүнд Монгол Улсын Гадаад харилцааны яам болон төрийн айлчлалыг зохион байгуулдаг эрх бүхий газрууд, нэр бүхий дарга нар анхаарах хэрэгтэй байна.
2022-11-02
БЭТ томилсноос хойш “ЭТТ” компанид юу болов?
Тендергүй 69.8 тэрбумын гэрээний 30 орчим хувь болох 20.9 тэрбум төгрөг хэнд очих байв?
2022-11-02
Нүүрлээд ирсэн хөгжлөө үргээчдэг улс гэж байдаг аа
Зүүнбаян, Гашуунсухайт, Ханги гэх гурван чиглэлд өргөн цариг тавьсан нь “танк их бууны аюул бодиттой шүү” гэж гадаад дотоодод нотолсон үйлдэл болов. Хятадын төмөр замтай шууд холбох боломж байсаар атал зориуд өргөнийг тавьж, шилжүүлэх терминалд асар их хөрөнгөө үрэх өөр шалтгаан байхгүй.
2022-10-31
Итевоны эмгэнэл, монголчуудын мораль
Монголчуудын "цусанд" аль ч улс үндэстэнд заяагдаагүй онцгой нэг зүйл байна. Ямар ч сайн, муу үйл явдлаас заавал нэг буруутан олдог. Солонгосчууд өөрсдөө лав хэнийг ч буруутгаагүй байгаа даа...
2022-10-31