Нийгэм
Чингис хааны хөшөө рүү зааж, танхайрсан гадаад иргэнийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байна
Гадаад улсын иргэн О.Sh нь Сүхбаатарын талбайн гол хэсэгт зогсож байгаад “Би Монголд ирээд байна, энэ залууг харахын тулд. Чи өвөг дээдэст минь яаж хандаж байсан шиг би одоо үр хойчид чинь тэгж хандах болно” гэж хэлж буй бичлэг нийтлэгдсэн.
2024-07-04
Хилийн чанад дахь монгол иргэд төрийн үйлчилгээг ДТГ-аасаа авах боломжтой
Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэг хилийн чанадад дараах улсын Дипломат төлөөлөгчийн газруудад Монгол Улсын иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлж байна.
2024-07-03
Нийслэлийн 23 байгууллагын 133 төрийн албан хаагч тангараг өргөв
Нийслэлийн нутгийн өөрөө удирдах ёсны болон захиргааны байгууллагуудын ажилтнууд Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.
2024-07-03
"Чингис хаан” Олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явна
2024 оны долдугаар сарын 4-ний өдрөөс нийтийн тээврийн Ч:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай”, Ч:20 “Чингис хаан нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлийн автобусууд 06:20 цагаас 10:30 цагийн хооронд явна.
2024-07-03
НЗДТГ-ын даргаар П.Хадбаатарыг томиллоо
НЗДТГ-ын дарга Л.Хосбаярыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор томилсонтой холбоотойгоор түүний орны хүнийг томиллоо.
2024-07-03
ХӨВСГӨЛ: 51 төрийн албан хаагч тангараг өргөлөө
Энэ өдрийг тохиолдуулан Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгч тэнцэн томилогдсон 6 сум, 11 агентлагийн 51 албан хаагч төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөлөө.
2024-07-03
ЗАВХАН: Солонгот, Ганцын давааны автозамын арчлалт засварыг хийж байна
Солонготын давааны Цэцэрлэг, Нөмрөг, Тосонцэнгэл чиглэлийн А0603 дугаартай хайрган хучилттай авто замыг тэгшилж, индүүдэх ажлыг хийж байна. Мөн Ганцын давааны Улиастай Говь-Алтай чиглэлийн А10103 дугаартай авто замын хайрган хучилтыг тэгшилж индүүдэх, услах ажлыг хийсэн байна. Манай компани нь Солонгот, Ганцын давааны автозамын засвар арчлалтыг хариуцаж жилд 1-2 удаа автозамыг шороолж засварладаг. Энэ жилийн график төлөвлөгөөнд тусгагдсан зам засварын ажлыг хуваарийн дагуу хийж Зам тээвэр хөгжлийн яаманд гүйцэтгэлээ тайлагнана. Аялал, амралтын улирал эхэлсэнтэй холбоотой улсын чанартай томоохон даваануудын автозамыг засварласнаар иргэд, тээвэрчид аюулгүй, саадгүй зорчих нөхцөл бүрдэж байна гэж Завхан АЗЗА компаниас мэдээлэв.
2024-07-03
“Оюутан цагдаа” хөтөлбөр хэрэгжүүлж байна
Гадаад хэлний мэдлэгтэй 50 оюутныг нийслэлийн Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Налайх дүүрэгт гадаадын жуулчид олноор зорчдог 25 чиглэлд ажиллуулж байна.
2024-07-03
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтий аймагт айлын гэр шатаж, бага насны хүүхэд өртөн нас баржээ
Хэнтий аймгийн Хэрлэн суманд айлын гэр шатаж, хоёр настай хүүхэд өртөж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Энэ талаар тодруулбал тус сумын Сариг 5 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг онцгой байдлын алба долдугаар сарын сарын 3-ны 00:09 цагт хүлээн авсан байна.
2024-07-03
Нийгмийн салбар, ногоон хөгжил, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор Л.Хосбаярыг томилов
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар Нийслэлийн Засаг даргын хоёр орлогч сонгуульд өрсөлдөж, гишүүнээр сонгогдсон тул нөхөн томилгоог хийж байна.
2024-07-03
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Н.Мандуулыг томиллоо
Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх Н.Мандуулыг томилов.
2024-07-03
Хэнтий аймагт айлын гэр шатаж, бага насны хүүхэд нас баржээ
Галд өртсөн 31 настай эрэгтэйн биеийн байдал хүнд, 3 дугаар зэргийн түлэгдэлтэй аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн байна. Мөн хоёр настай хүүхэд галд өртөж нас барсан тул цогцсыг аймгийн Шүүх шинжилгээний албанд шилжүүлэн өгчээ.
2024-07-03
“Дүнжингарав” худалдааны төвийн уулзвараас зүүн тийш 133 дугаар сургууль хүртэлх авто замыг өргөтгөж, шинэчилж байна
Зам засвар арчлалтын хүрээнд энэ онд Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр зургаан дүүргийн 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөсөн.
Үүнээс өнөөдрийн байдлаар 13 байршилд авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээгээд байна.
2024-07-03
Эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэнийг шилжүүлэн авчрах ажиллагааг зохион байгуулж байна
Цагдаагийн ерөнхий газраас Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “У”-г Бүгд Найрамдах Киргиз Улсын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран ажилласны үр дүнд тус улсын нутаг дэвсгэрт саатуулан баривчилж, шилжүүлэн авчрах ажиллагааг зохион байгуулж байна.
2024-07-03
Хурдан морь унаж уралдах хүүхдийг долоодугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд бүртгэхгүй
Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан Хүй долоон худагт 2024 оны долоодугаар сарын 10-ны өдөр эхлэхтэй холбогдуулан Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Үндэсний их баяр наадмын тухай хууль, Хурдан морины уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, хэрэгсэлд тавих шаардлага /MNS6264:2018/ стандартыг хэрэгжүүлэн ажиллана.
2024-07-03
9-нөөс өмнө төлбөрийн баримтаа бүртгүүлж НӨАТ-ын буцаан олголтоо авахыг санууллаа
2024 оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авахыг татварын байгууллагаас санууллаа.
2024-07-03
ҮЙЛ ЯВДАЛ: Хүүхдийн паркийн газрыг шинэ цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулж дууссан талаар мэдээлнэ
Хүүхдийн паркт
10:00 цагт Рио Тинто групп нийгмийн хариуцлагын хүрээнд Хүүхдийн паркийн баруун жигүүрийн газрыг шинэ цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулж дууссан талаар мэдээлэл өгнө.
2024-07-03
Төрийн албаны "Тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнууллаа
Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын...
2024-07-03
Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд руу салдаг уулзвар хүртэлх 9.5 км авто замыг шинэчилж байна
Тус авто замын хашлага солих, ус зайлуулах шүүрт худаг байршуулах, худгийн таг өндөрлөж, асфальт бетоноор хучих зэрэг ажил хийнэ. Зам засварын ажил 60 хувьтай явааг албаныхан хэлсэн бөгөөд энэ сарын 10-наас өмнө дуусгахаар төлөвлөж байгаа аж.
2024-07-02
Сэлэнгэ аймагт цагдаагийн албан хаагч бага насны хүүхдийг хүчиндсэн гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт 431 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
2024-07-02