Нийгэм
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар өсжээ
Үнийн өсөлтөд хүнсний бараа, ундаа ус 7.3 хувь, хувцас, бөс бараа гутал 7.2 хувь, гэр ахуйн тавилга, бараа 6.9 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ 7.4 хувь, боловсролын үйлчилгээ 18.6 хувь өссөн нь тус тус голлон нөлөөлжээ.
2024-09-18
Ц.Баатархүү: Шуудан хүргэлтэд дрон ашиглана
Өнөөдрийн байдлаар энэхүү салбарт тусгай зөвшөөрөлтэй 140 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа ч зах зээл нь 40 гаруй тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Энэ нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын орлогын 2 хувийг л бүрдүүлдэг.
2024-09-18
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд хууль, эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө
Иргэн та Нийслэлийн Үйлчилгээний нэгдэн төвийн Дүнжингарав, Драгон, Мишээл, Сэлбэ, Баянгол, Баянхошуу салбаруудаас иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авна уу.
2024-09-18
Монголын анхны хиймэл эрхтний протезын лабораторийг нээлээ
Лабораторийн тоног төхөөрөмж хамгийн сүүлийн үеийн 3D технологи бөгөөд хүний эд эрхтэнг сканердаж, 3D принтерээр хэвлэн бэлдцээ гаргаж, Герман технологиор элдэж хийдэг байна. Тус сургууль энэ патентыг 20 жилийн хугацаатай авчээ.
2024-09-17
Шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдааг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна
Үзэсгэлэн худалдааг энэ сарын 25-наас эхлэн долоо хоногийн хугацаатай Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.
2024-09-17
Хүүхдийн паркийн уулзвараас Цирк хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Энэ хугацаанд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэх юм байна.
2024-09-17
“Автомашингүй өдөр”-т цахилгаан мотоцикл, дугуй, суррон оролцуулахгүй
Тэгвэл энэ сарын 21-ний бямба гарагт “Автомашингүй өдөр” тохиож байгаа юм. Зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалах зорилготой. Энэ өдрийг 46 улсын 2000 гаруй хот тэмдэглэн өнгөрүүлдэг юм.
2024-09-16
Орхон аймаг далбаагаа шинэчиллээ
Аймгийн ИТХ-ын ээлжит бус 18 дугаар хуралдаанаар Орхон аймаг, Эрдэнэт хотын далбааг шинэчлэхээр шийдвэрлэлээ.
2024-09-16
Агаарын зоригт шонхор Д.Дэмбэрэлийн нэрэмжит сургууль 100 жилийн ойгоо тэмдэглэлээ
Зүүнбүрэн сумын Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль анх 1921 оны 10 дугаар сард Богд хаант Монгол Улсын Түшээт хан аймгийн Эрдэнэ чин вангийн хошууны Тамгын хоолойд хошуу тамгын мээрэн түшмэл асан Бавуудорж, Гаваа зайсан, Бат-Очир нарын санаачилгаар анхны шаваа тавьжээ.
2024-09-16
ХУД-ийн 7 хорооны 18 байршилд орон сууцнууд хөрсний усанд автжээ
"Дэлхийн улс орнууд далай дээр байшин барьж, гүүр тавьж байхад манайд хөрсний ус нэвчилтийг шийдэхэд хэцүү биш. Хөрсний ус шүүрсэн бүх барилгын асуудлыг шийдэж, шүүрэлтийг зогсоох ёстой" гэв.
2024-09-16
Аюулт үзэгдэл, ослын 75 дуудлага бүртгэгджээ
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, таван иргэний амь насыг авран хамгаалсан байна.
2024-09-16
П.Наранбаяр: 2.7-оос доошгүй голч дүнтэй, бакалавраас дээш зэрэгтэй төгссөн иргэн багшилж болно
Цэцэрлэг болон ЕБС-д ажиллах хүсэлтэй иргэнд зориулсан багшлах эрх олгох сургалтыг багш бэлтгэдэг их, дээд сургуульд түшиглэн, мэргэжлийн байгууллагатай хамтарч зохион байгуулна. Мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид багшлах хүсэлтэй иргэний хувьд чадамжид суурилсан сургалтад хамрагдаж, амжилттай төгссөнөөр багшлах эрхийн гэрчилгээ авна.
2024-09-16
БНСУ-ын тусламжаар суурилуулсан газрын гэрлэн дохио -40 градуст тэсвэртэй, нэг тоннын даацтай
Газрын гэрлэн дохио нь хотын замын хөдөлгөөнд оролцож явахдаа гар утаснаасаа харцаа салгахаа больсон иргэдийн аюулгүй байдлыг хангахад зориулжээ.
2024-09-13
Гэр хорооллын иргэдэд тохирсон ногоон зээлийн бүтээгдэхүүн хэрэгтэй
Нэг хашаанд 2-5 айл амьдарч байгаа. Тэдний 60 хувь нь албан бус сектор буюу орлого нотлох боломжгүйгээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс. Тэдэнд тохирсон ямар шийдлийг гаргах вэ гэдгээ бодох ёстой.
2024-09-13
Нийтийн тээврийн автобусны теле камераар 100 гаруй зөрчил илрүүлж, торгууль оногдуулжээ
Нийтийн тээврийн үйлчилгээний 1100 автобусанд теле камер байршуулж, 06:00-22:00 цагийн хооронд авто замын нэгдүгээр эгнээгээр зорчиж буй автомашин болон автобусны буудал дээр түр буюу удаан хугацаагаар зогсож хөдөлгөөнд саад болж буй жолооч нарын зөрчлийг баримтжуулж байна.
2024-09-13
Багшлах эрхийн гэрчилгээ олгох журмыг баталлаа
Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журмыг Хууль зүй, дотоод хэргийн яам Захиргааны хэм хэмжээний актад бүртгэж, эцэслэн батлагдлаа.
2024-09-13
Нийтийн тээврийн 600 автобус үнэгүй WiFi-тай боллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” болон “Лариско медиа групп” компани хамтран Улаанбаатар хотын нийтийн тээврийн 600 автобусанд өндөр хурдны утасгүй интернэт буюу WiFi нэвтрүүллээ.
2024-09-13
Бэрх төгөл орчмын 10 га талбайд ойн зурвас байгуулав
Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ойн экосистемийг бий болгож, ой хамгааллын болон нөхөн сэргээлтийн тогтвортой менежментийг шинжлэх ухаан, технологийн шинэ ололтуудад тулгуурлан хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 10 га талбайд ойн зурвас байгуулав.
2024-09-13
Гэр хорооллын айл өрхүүдэд галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна
Мөн гэр хорооллын айл өрхүүд пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдал, утаа мэдрэгчийн хэвийн ажиллагааг хангаагүйн улмаас гал түймэрт өртөж, угаарын хорт хийнд хордож эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол гарч болзошгүй тул дараах зөвлөмжийн хүргэж байна.
2024-09-13
Өнөөдөр нийслэлийн 4 байршилд зам хааж, хашлага солино
Дараах дөрвөн замыг өнөөдөр буюу 13-ны 23:00 цагаас 16-ны 06:00 цаг хүртэл хааж, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих ажлыг гүйцэтгэнэ.
2024-09-13