x

ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах албан тушаалаасаа огцорно

Олон улсын Олимпын хорооны (ОУОХ) ерөнхийлөгч Томас Бах энэ оны зургаадугаар сард албан тушаалаасаа буухын зэрэгцээ тус хорооны гишүүнээс огцорно гэж ОУОХ лхагва гарагт мэдээллээ.

1976 оны туялзуур сэлэмний Олимпын аварга Т.Бах ОУОХ-ны ерөнхийлөгчөөр 12 жил ажилласны эцэст энэ онд бүрэн эрхийн хугацаа нь дуусаж байгаа юм. Тэрбээр ирэх гуравдугаар сарын 20-нд сонгогдох шинэ ерөнхийлөгчид зургаадугаар сарын 23-нд ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ.

ОУОХ-ны дүрмийн дагуу ерөнхийлөгчөөр 12 жилээс илүү хугацаанд ажиллах боломжгүй тул тэрээр хугацаагаа сунгахгүй байхаар шийдвэрлэсэн байна. Мөн 1991 оноос хойш ОУОХ-ны гишүүнээр ажиллаж буй Т.Бах нь дүрмийн дагуу 80 нас хүртлээ энэ албыг хаших боломжтой байсан ч гишүүнээсээ ч мөн татгалзаж буйгаа илэрхийлжээ.

Шинэ ерөнхийлөгчийг сонгоно

ОУОХ-ны шинэ ерөнхийлөгчийг гуравдугаар сарын 20-нд Грект болох ОУОХ-ны чуулганаар сонгох бөгөөд нэр дэвшигчдийн жагсаалтад дараах хүмүүс багтжээ:

  • Себастьян Коу – Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны тэргүүн
  • Кирсти Ковентри – Усанд сэлэлтийн Олимпын хошой аварга, Зимбабвегийн Спортын сайд
  • Хуан Антонио Самаранч – ОУОХ-ны ерөнхийлөгч агсны хүү, Испанийн иргэн
  • Давид Лаппартьян – Олон улсын дугуйн холбооны тэргүүн
  • Фейсал Аль Хуссейн – Иорданы хунтайж
  • Моринари Ватанабе – Олон улсын гимнастикийн холбооны тэргүүн
  • Йохан Элиаш – Олон улсын цанын холбооны тэргүүн

ОУОХ-ны шинэ ерөнхийлөгч нь 2028 оны Лос-Анжелесийн Олимп болон 2032 оны Брисбэний Олимпыг удирдан зохион байгуулах үүрэг хүлээх юм.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Шагайн харваачдад улсын цол олголоо 6 цаг 2 мин ЦХИХХЯ: 2025 онд 18 аймгийн 114 цэгт үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлнэ 6 цаг 13 мин Лионел Месси, Луис Суарес нар мөнгөн торгууль хүлээлээ 8 цаг 38 мин ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах албан тушаалаасаа огцорно 8 цаг 40 мин “SpaceX” компани “Athena” буугч төхөөрөмжийг Сар руу илгээв 8 цаг 41 мин Олон улсын Олимпын хороо World Boxing холбоог түр хугацаанд хүлээн зөвшөөрөв 8 цаг 43 мин Ташкентын “Их дуулга” тэмцээн маргааш эхэлнэ 8 цаг 43 мин Шинэ Зеландын Шадар сайд У.Питерс Монгол Улсад айлчилж байна 8 цаг 44 мин Б.Мөнгөнтуул Монакогийн Гранприд тэргүүлж байна 8 цаг 45 мин Сар шинийн баяраар замын хөдөлгөөний зохицуулалтыг 2033 алба хаагч хянана 8 цаг 46 мин Монгол-Британийн бизнес уулзалтаар хөрөнгө оруулалтын боломжуудыг хэлэлцэв 8 цаг 47 мин ЭЕШ-ын журамд өөрчлөлт орж, 2028 он хүртэл сунгагдлаа 8 цаг 50 мин Сар шинийн баяраар хоол хүнсний ариун цэвэрт анхаарахыг санууллаа 8 цаг 52 мин Нийтийн тээврийн хугацаатай картын үйлчилгээ зогсож, энгийн картын горимоор ашиглах боломжтой болно 8 цаг 57 мин Цагдаагийн байгууллага сар шинийн баярт зориулан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ 9 цаг 3 мин Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан байгууламжуудыг буулгаж байна 9 цаг 8 мин Орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийн хөдөлгөөний мэдээлэл 9 цаг 10 мин Монгол хэл, бичгийн шалгалтын шинэ зохицуулалт гарлаа 9 цаг 11 мин Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ 9 цаг 35 мин С.Отгонгэрэл: УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг түдгэлзүүлэх прокурорын саналыг хүлээж авахгүй байх эрх мэдэл 100 хувь парламентад байгаа 12 цаг 33 мин
iИх уншсан
Унхиагүйн ЛАЙ Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Аз жаргалыг оюун санаа, с... Германы шинэ сонголт: Хуучин канцлерын ялагдал Д.Ганхүрэл: Шүүхийн эцсийн шийдвэр гарсан тул Д.Цогтбаатар г... ХҮН СҮРЭГ Жижиг улсын улстөрчид эх орон, ард түмнээ л тонох юм даа Трампын Ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийн эхний сар: Гол... Э.Одбаяр: Эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлснээр төрийн бүтээмж... Л.Гантөмөр: Оюутолгойн зэсийг бүрэн гүйцэд экспортолбол 1.8 ... С.Отгонгэрэл: УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг түдгэлзүүлэх... Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон, медаль хүртэ... Олон улсын Олимпын хороо World Boxing холбоог түр хугацаанд ... Володимир Зеленский: Украиныг НАТО-д элсүүлбэл би огцроход б... Украины дайн эхэлсний гурван жилийн ой: Зеленскийн мэдэгдэл ... УДЭТ-ын жүжигчид төрийн дээд одон, медалиар шагнагдлаа Гуравдугаар сард хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь Трамп Зеленскийг “сонгуульгүй дарангуйлагч” гэж нэрлэв Гурав хүртэлх насны хүүхдээ асарч буй эхийн сайн дурын даатг... Улаанбурхан өвчин гэж юу вэ? Фэйсбүүкээр дамжуулсан залиланд 390 иргэн 455 сая төгрөгөө а...
Top