“SpaceX” компани АНУ-ын “Intuitive Machines” компанид үйлдвэрлэсэн “Athena” буугч төхөөрөмжийг Сар руу хүргэхээр “Falcon-9” зөөгч пуужинг хөөргөлөө.
Пуужин лхагва гарагт орон нутгийн 19:16 цагт Флорида муж улсын Жон Кеннедийн нэрэмжит Сансрын төвөөс хөөрсөн бөгөөд гуравдугаар сарын 6-нд Саран дээр газардахаар төлөвлөжээ. Буугч төхөөрөмж 10 хоногийн турш Сарыг судлах үүрэг гүйцэтгэх юм.
Судалгааны зорилго, тоног төхөөрөмж
“IM-2” хөтөлбөрийн хүрээнд Сар руу илгээсэн “Athena” төхөөрөмж нь дараах судалгааны хэрэгслүүдийг тээвэрлэж байна:
- TRIDENT өрөмдлөгийн төхөөрөмж – Сарны хөрсний дээж цуглуулах зориулалттай
- “MSolo” спектрометр – Органик болон органик бус нэгдлүүдийг судлах
- 4G сүлжээний дамжуулах төхөөрөмжүүд – Саран дээр үүрэн холбооны анхны станцыг байгуулах боломжтой
Энэхүү хөөргөлт нь Сарыг нарийвчлан судлах, харилцаа холбооны технологийг хөгжүүлэх чухал алхам болж байгааг НАСА мэдээлэв.
Эх сурвалж: NASA