Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” ангиллын тэмцээн маргааш Узбекистаны Ташкент хотод эхэлнэ.
Тус тэмцээнд 24 орны 242 жүдоч зодоглохоор мэдүүлэг өгсөн бөгөөд Монгол Улсаас эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Г.Хэрлэн барилдахаар болжээ.
Тэмцээнд оролцох жүдочдын тоо:
- ОХУ – 26
- Хятад – 21
- Казахстан – 19
- Тажикстан – 17
- Япон – 16
- Зохион байгуулагч Узбекистан – 14 жинд 56 тамирчин
Монголын жүдо бөхийн шигшээ багийнхан өнгөрсөн хугацаанд эх орондоо бэлтгэл хийсэн бөгөөд ирэх сараас “Их дуулга”-ын цуврал тэмцээнүүдэд барилдахаар төлөвлөж байна.
Ирэх сарын 21-нд болох Тбилисийн “Их дуулга”-д:
- Гавьяат тамирчин Ё.Басхүү, Л.Энхрийлэн, Э.Ариунболд,
- ОУХМ Б.Гончигсүрэн, Г.Наранцэцэг, Б.Эрдэнэбаяр, Т.Ариунзаяа, Ж.Анударь, А.Адъяасүрэн тэргүүтэй эрэгтэй 11, эмэгтэй 10, нийт 21 жүдоч зодоглохоор мэдүүлэг өгчээ.
Эх сурвалж: IJF