Монакогийн Монте-Карло хотод болж буй Олон улсын шатрын холбооны 2024-2025 оны эмэгтэйчүүдийн Гранпри тойргийн гурав дахь цувралын сүүлийн өрөг өнөөдөр болно.
Монгол Улсын их мастер Б.Мөнгөнтуул өчигдөр Германы их мастер Элизабет Петцийг хар талаас хожсоноор таван оноотойгоор тэмцээний тэргүүн байранд бичигдэж байна.
Б.Мөнгөнтуул өнөөдөр Оросын их мастер Александра Горячкинатай сүүлийн өрөгт тоглох бөгөөд хожсон тохиолдолд Гранпри тэмцээнд түрүүлэх боломжтой байна.
Эх сурвалж: Олон улсын шатрын холбоо (FIDE).