Цагдаагийн байгууллагаас сар шинийн баяртай холбогдуулан хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 5-ны өдрүүдэд замын хөдөлгөөний зохицуулалтыг эрчимжүүлэхээр болсон талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тээврийн цагдаагийн албаны УСХ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Оюуны мэдээлснээр:
- Нийслэл хотод 1230, орон нутагт 803, нийт 2033 алба хаагч хөдөлгөөн зохицуулалт, хяналт тавин ажиллана.
- Улсын дугаарын хязгаарлалт өнөөдрөөр дуусгавар болж, баярын өдрүүдэд үйлчлэхгүй.
- Хот дотор тээврийн хэрэгслээ бусдад саад учруулахгүй байрлуулахыг зөвлөж байна.
- Орон нутгийн замд хурдаа тохируулж, согтууруулах ундаа хэрэглэсэн үед жолоо барихгүй байхыг анхаарууллаа.
- Цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн аймгууд руу зорчихдоо бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч явахгүй байх, техникийн бүрэн бүтэн байдлаа хангахыг санууллаа.
Цагдаагийн байгууллагаас иргэдийг бие биедээ хүндэтгэлтэй хандаж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалав.
Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар.