Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл орон даяар эхэлсэнтэй холбогдуулан Боловсролын сайдын А/69 тоот тушаалаар элсэлтийн шалгалт зохион байгуулах журамд өөрчлөлт оруулжээ.
Шинэ журмаар шалгалтын агуулга, хугацааны зохицуулалтад дараах өөрчлөлтүүд орсон байна.
- Монгол хэл, математик, нийгэм судлал, түүх, англи хэл, орос хэл, физик, хими, биологи, газарзүй зэрэг хичээлийн сургалтын хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах шалгалтын хугацааг 2025 оныг дуустал мөрдөх байсныг 2028 оны 7-р сар хүртэл сунгав.
- ЭЕШ хуучин журмаар 2028 оныг хүртэл явагдах байсныг 2028 оны 12-р сар хүртэл сунгав.
- 2026 оноос судлагдахууны хоёр түвшинтэй шалгалт, суралцах чадварын шалгалт, ур чадварын шалгалт, англи хэлний олон улсын шалгалтыг зохион байгуулахаар тусгажээ.
Мөн байгалийн ухааны шалгалтыг дараах 3 чиглэлээр сонгон өгөх боломжтой болсон байна.
- Физикт суурилсан байгалийн ухаан
- Химид суурилсан байгалийн ухаан
- Биологид суурилсан байгалийн ухаан
Энэхүү өөрчлөлтийг Боловсролын Үнэлгээний Төв албан ёсоор мэдээлэв.
Эх сурвалж: Боловсролын Үнэлгээний Төв.