Нийслэлийн ИТХ, Нийтийн тээврийн бодлогын газраас гаргасан шийдвэрийн дагуу 2025 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн Хугацаатай картын үйлчилгээг зогсооно.
Гэсэн хэдий ч хугацаатай карт эзэмшигчид картаа энгийн карт шиг цэнэглэн ашиглах боломжтой болсон байна.
Картаа дараах сувгуудаар цэнэглэх боломжтой:
- Мобайл аппликейшн: Hipay, Tapatrip, Toki
- Сүлжээ дэлгүүрүүд: CU, И-Март, Номин
- Umoney хаяг бүхий ТҮЦ, дэлгүүрүүд (автобусны буудлын ойролцоо)
Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар.