Сар шинийн баяртай холбоотойгоор цагдаагийн байгууллага хоёрдугаар сарын 28-наас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана. Энэ талаар цагдаагийн дэд хурандаа Г.Гүррагчаа мэдээлэл хийлээ.
Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
- Бөхийн барилдааны хамгаалалт
- Гандантэгчэнлин хийдийн ойр орчмын эргүүл, хяналт
- Шинийн 2-ны өглөө нар харах өндөрлөг цэгүүдийн аюулгүй байдлыг хангах ажил
Улсын хэмжээнд 130 орчим хийд шинийн 15-ныг хүртэл ном хурах бол шинийн 2-нд нар харах 250 гаруй өндөрлөг цэгт хяналт тавихаар төлөвлөжээ.
Мөн авто эргүүлийн чиглэлээр 140 чиглэлд 780 албан хаагч, үүнээс Улаанбаатар хотод 100 чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ.
Иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор үндсэн хуваарьт томилогдсон алба хаагчдаас гадна 5416 цагдаагийн алба хаагч нэмэлтээр ажиллах юм.
Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар.