Боловсролын сайдын элсэлтийн ерөнхий шалгалтад оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 10, 11 дүгээр ангийн сурагчид Монгол хэл, бичгийн шалгалтад орох боломжтой болсон.
Гэвч олон нийтийн дунд "Шалгалтын материал ангиас хамааран өөр түвшинд байна" гэсэн ойлголт гарсантай холбогдуулан албан ёсны залруулга гарчээ.
- Монгол хэл, бичгийн шалгалтын материал нь анги хамаарахгүйгээр нэг түвшинд байна.
- Босго оноог давсан тохиолдолд дахин шалгалт өгөх шаардлагагүй.
- Шалгуулагч өөрийн авсан оноондоо сэтгэл хангалуун бус бол дахин шалгалтад орж, оноогоо ахиулах боломжтой.
Шалгалтад өөрийн хүсэлтээр хамрагдах бол http://eyesh.eec.mn сайтаар нэвтрэн орж, хувийн мэдээллээ оруулан бүртгэлээ баталгаажуулах шаардлагатай.
Эх сурвалж: Боловсролын яам.