Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээв.
Хөдөлмөрийн баатар цол:
- Дэлэгийн Цэндсүрэн – Байгаль орчны гавьяат ажилтан, "Үр жимс" хоршооны тэргүүн
Ардын багш цол:
- Ичинхорлоогийн Пүрэвдорж – Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Био анагаахын сургуулийн багш, шинжлэх ухааны доктор, профессор
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол:
- Балдандоржийн Амаржаргал – Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ахмад ажилтан, академич, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор, профессор
Гавьяат дасгалжуулагч цол:
- Төмөрбаатарын Ичинноров – Уулын спортын тамирчин, дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер
Гавьяат тамирчин цол:
- Баттүвшингийн Билгүүн – Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин
Байгаль орчны гавьяат ажилтан цол:
- Дамбадаржаагийн Довдондэмбэрэл – Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын ахмад ажилтан, байгаль хамгаалагч
Гавьяат малчин цол:
- Цагаанхүүгийн Балжинням – Увс аймгийн Зүүнхангай сумын малчин, Улсын аварга малчин
Гавьяат техникч цол:
- Үржингийн Жамсран – “А-Жет Авиэйшн” ХХК-ийн навигацийн инженер
Гавьяат уурхайчин цол:
- Дэндэвийн Нямдорж – “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ил уурхайн дарга
Гавьяат багш цол:
- Цагааны Баасандорж – Боловсролын их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн зөвлөх профессор
- Тангаагийн Мөнхцэцэг – МУИС-ийн Ази судлалын тэнхимийн доктор, дэд профессор
Соёлын гавьяат зүтгэлтэн цол:
- Цогт-Очирын Гүнчин-Иш – Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Бадма-Ёга дацангийн ловон лам, гавж
- Цэдээгийн Цэвэлмаа – Монгол бөхийн өргөөний ерөнхий менежер
Урлагийн гавьяат зүтгэлтэн цол:
- Болдын Энхболд – Чөлөөт уран бүтээлч, Морин хуур хөгжмийн багш
Гавьяат жүжигчин цол:
- Отгоны Гэрэлсүх – Улсын драмын эрдмийн театрын жүжигчин
Гавьяат тариаланч цол:
- Баастын Найдан – "Алдар тулга" ХХК-ийн захирал, Улсын тэргүүний тариаланч
Үйлчилгээний гавьяат ажилтан цол:
- Лхагвын Цэрэндорж – "Цээг" ХХК-ийн захирал
- Буяндэлгэрийн Сайнбаяр – Ховд аймгийн төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан
- Любагийн Эрдэнэчулуун – Төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон:
- Дамдинсүрэнгийн Энхбаяр – Нийтийн тээврийн салбарын ахмад ажилтан
- Жамъянсүрэнгийн Баатарсуурь – Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчин
Алтан гадас одон:
- Бадарчийн Болортуяа – Монголын хүүхдийн ордны бүжгийн багш
- Эрдэнийн Одонтуяа – Монгол гэр, гэрийн иж бүрдэл үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн, оёдолчин
- Дамдинсүрэнгийн Мөнхбат – "Сүлд" зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэгийн тэргүүн
- Янсанжавын Наваан – "Номин холдинг" ХХК-ийн гүйцэтгэх захирал
- Болдбаатарын Ган-Од – Мотоспортын олон улсын хэмжээний мастер
- Чулуунбатын Баярсумъяа – "Очирням" ХХК-ийн гүйцэтгэх захирал
Хөдөлмөрийн хүндэт медаль:
- Энхбаярын Тэлмүүн – Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын шинжээч
- Ганбаатарын Хосбаяр – "Мөнх Ган Ундарга" ХХК-ийн менежер
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүд болон тэдний гэр бүл, хамт олонд баяр хүргэж, сар шинэдээ сайхан шинэлэхийг ерөөв.
Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар.