x

С.Отгонгэрэл: УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг түдгэлзүүлэх прокурорын саналыг хүлээж авахгүй байх эрх мэдэл 100 хувь парламентад байгаа

УИХ-ын гишүүний гэм буруутайг тогтоосон шүүхийн эцсийн шийдвэр хэрэгжихгүй байгаад нийгэм бухимдангуй байна. Тэгвэл парламентын гишүүнийг эгүүлэн татах нь 100 хувь УИХ-ын мэдлийн асуудал гэж зарим хүн тайлбарлаж байгаа. Ер нь ямар тохиолдолд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, эгүүлэн татдаг талаар Хууль зүйн ухааны доктор, профессор С.Отгонгэрэлтэй  ярилцлаа.

-УИХ-ын гишүүнийг ямар нөхцөлд эгүүлэн татдаг вэ. Энэ нь 100 хувь парламентын мэдлийн асуудал уу?

-Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 3-т “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэж байгаа. Энэ заалт нь 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр орсон. Мөн Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн нь бий. Тэгэхээр шүүхийн эцсийн шатны шийдвэрийг УИХ дагана гэсэн үг.

Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 2-т “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж байгаа шүү дээ. Тэгэхээр УИХ-ын гишүүнийг гэм буруутайг тогтоосон шүүхийн эцсийн шатны тогтоолыг УИХ хэлэлцэж, гишүүнээ авч үлдэх эсэхийг шийдэхгүй юм уу?

-Үндсэн хуульд шүүх гэм буруутайг нь тогтоовол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна гээд заачихсан байгаа. Иймд шүүхийн эцсийн шатны шийдвэрээр тухайн УИХ-ын гишүүний гэм буруутайг нь тогтоосон бол парламент шүүхийн шийдвэрийг хэлэлцэхгүй. Хуулийн процесс нь Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь үндэслэлээр болон Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар зохицуулагдана. Энэхүү хуулийн 9.1.5-д гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно. Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4-т “Энэ хуулийн 9.2, 9.3-т заасан гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, энэ хуулийн 9.1.4, 9.3-т заасан асуудлаар гишүүн саналаа нууцаар, энэ хуулийн 9.1.2, 9.1.3, 9.1.5-д заасан асуудлаар гишүүн саналаа илээр гаргана. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татахыг дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно” гэж бий. Дээр дурдсан хуулийн заалтуудын үйлчлэл нь  “Тухайн гишүүн Ерөнхийлөгчөөр сонгогдсон; хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн; хүндээр өвчилсний улмаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг үндэслэн цаашид гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж УИХ үзсэн; Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн; гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон; нас барсан” тохиолд хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т юу гэж заасан байдаг юм бэ?

-Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу ө ө р и й н с а н а а ч и л г а а р буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ. Ингэхдээ хуульд заасанчилан тодорхой маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж УИХ-д оруулдаг. Тухайлбал, Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх. Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Үндсэн хуулийн цэц дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргана. Хэрэв эдгээр шийдвэр Үндсэн хуульд нийцээгүй гэж Цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болно.

Тэгвэл хуулинд  УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналыг хүлээж авах, үгүйг шийдэх эрх мэдэл нь парламентанд байгаа биз дээ?

– Прокурор тухайн гишүүний халдашгүй байдлыг цуцалж өгөөч гэсэн тохиолдолд парламент санал хураадаг. УИХ-ын гишүүн байхдаа гэмт хэрэгт холбогдсон бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлж байгаад шалгах саналыг поркурор парламентад оруулж байгаа юм. Харин гишүүн болохоосоо өмнө шүүхийн шийдвэр гараад яллагдагчаар татагдаад ажиллагаа явчихсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр эгүүлэн татах, бүрэн эрхээс нь  чөлөөлөх асуудал шийдэгдчихнэ. УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг түдгэлзүүлэх прокурорын саналыг хүлээж авахгүй байх эрх мэдэл 100 хувь парламентад байгаа. УИХ-ын гишүүний халдашгүй байдалд прокурор нөлөөлөх боломжгүй шүү дээ. Тийм учраас парламентад асуудлыг нь оруулж УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг түдгэлзүүлдэг. Парламент прокурорын саналыг хүлээж авахгүй бол гишүүний халдашгүй байдалд нөлөөлөхгүй. Шалгаж болохгүй. Харин нэгэнт шүүхийн шийдвэр гарчихсан тохиолдолд ямар ч боломжгүй.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • TSO (197.211.63.104)
    Сайн байна уу олон нийтэд, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд би өөрийн нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарж санхүүгийн хувьд амжилттай болсон түүхээ хуваалцахыг хүсч байна. Би олон жил ядуу зүдүү амьдарч бөөрөө зарах найдвартай эмнэлэг олох гэж тэмцсэн. Аз болоход би ADITYA эмнэлэгтэй танилцаж, бөөрөө 780,000 доллараар (долоон зуун наян мянган ам.доллар) зарсан. Хэрэв та бөөрөө зарах гэж байгаа бол ADITYA эмнэлэгтэй DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдож болно.
    2025 оны 02 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Шагайн харваачдад улсын цол олголоо 6 цаг 10 мин ЦХИХХЯ: 2025 онд 18 аймгийн 114 цэгт үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлнэ 6 цаг 21 мин Лионел Месси, Луис Суарес нар мөнгөн торгууль хүлээлээ 8 цаг 47 мин ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах албан тушаалаасаа огцорно 8 цаг 48 мин “SpaceX” компани “Athena” буугч төхөөрөмжийг Сар руу илгээв 8 цаг 49 мин Олон улсын Олимпын хороо World Boxing холбоог түр хугацаанд хүлээн зөвшөөрөв 8 цаг 51 мин Ташкентын “Их дуулга” тэмцээн маргааш эхэлнэ 8 цаг 51 мин Шинэ Зеландын Шадар сайд У.Питерс Монгол Улсад айлчилж байна 8 цаг 52 мин Б.Мөнгөнтуул Монакогийн Гранприд тэргүүлж байна 8 цаг 53 мин Сар шинийн баяраар замын хөдөлгөөний зохицуулалтыг 2033 алба хаагч хянана 8 цаг 54 мин Монгол-Британийн бизнес уулзалтаар хөрөнгө оруулалтын боломжуудыг хэлэлцэв 8 цаг 55 мин ЭЕШ-ын журамд өөрчлөлт орж, 2028 он хүртэл сунгагдлаа 8 цаг 59 мин Сар шинийн баяраар хоол хүнсний ариун цэвэрт анхаарахыг санууллаа 9 цаг 0 мин Нийтийн тээврийн хугацаатай картын үйлчилгээ зогсож, энгийн картын горимоор ашиглах боломжтой болно 9 цаг 5 мин Цагдаагийн байгууллага сар шинийн баярт зориулан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ 9 цаг 12 мин Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан байгууламжуудыг буулгаж байна 9 цаг 16 мин Орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийн хөдөлгөөний мэдээлэл 9 цаг 18 мин Монгол хэл, бичгийн шалгалтын шинэ зохицуулалт гарлаа 9 цаг 20 мин Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ 9 цаг 43 мин С.Отгонгэрэл: УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг түдгэлзүүлэх прокурорын саналыг хүлээж авахгүй байх эрх мэдэл 100 хувь парламентад байгаа 12 цаг 41 мин
iИх уншсан
Унхиагүйн ЛАЙ Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Аз жаргалыг оюун санаа, с... Германы шинэ сонголт: Хуучин канцлерын ялагдал Д.Ганхүрэл: Шүүхийн эцсийн шийдвэр гарсан тул Д.Цогтбаатар г... ХҮН СҮРЭГ Жижиг улсын улстөрчид эх орон, ард түмнээ л тонох юм даа Трампын Ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийн эхний сар: Гол... Э.Одбаяр: Эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлснээр төрийн бүтээмж... Л.Гантөмөр: Оюутолгойн зэсийг бүрэн гүйцэд экспортолбол 1.8 ... С.Отгонгэрэл: УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг түдгэлзүүлэх... Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон, медаль хүртэ... Олон улсын Олимпын хороо World Boxing холбоог түр хугацаанд ... Володимир Зеленский: Украиныг НАТО-д элсүүлбэл би огцроход б... Украины дайн эхэлсний гурван жилийн ой: Зеленскийн мэдэгдэл ... УДЭТ-ын жүжигчид төрийн дээд одон, медалиар шагнагдлаа Гуравдугаар сард хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь Трамп Зеленскийг “сонгуульгүй дарангуйлагч” гэж нэрлэв Гурав хүртэлх насны хүүхдээ асарч буй эхийн сайн дурын даатг... Улаанбурхан өвчин гэж юу вэ? Фэйсбүүкээр дамжуулсан залиланд 390 иргэн 455 сая төгрөгөө а...
Top