Өнөөдөр болох үйл явдлын тойм
Улс төр, гадаад харилцаа:
-
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалаа өнөөдөр өндөрлөнө.
-
15:45 цагт: Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Шинэ Зеландын Шадар сайд, Гадаад хэргийн сайд Уинстон Питерс Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, ГХЯ-нд хэвлэлийн хурал хийнэ.
Боловсрол:
-
10:30 цагт: Боловсролын сайд П.Наранбаяр 2025-2026 оны хичээлийн жилийн бүтэц болон сурагчдын амралтыг өөрчлөх талаар Боловсролын яаманд мэдээлэл хийнэ.
Соёл, урлаг, үзэсгэлэн:
-
“Номын сангийн хишиг өдөр” Үндэсний номын санд үргэлжилнэ. (2-р сарын 20-27)
-
“Энэтхэгийн соёл, гар урлалын үзэсгэлэн” Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд (3-р сарын 1 хүртэл)
-
“Хүннү Монгол Эрдэнийн шатар” үзэсгэлэн "Чингис хаан" Үндэсний музейд (3-р сарын 12 хүртэл)
-
“Миний Монгол-2025” үзэсгэлэн худалдаа МҮЭ-ийн Соёлын төв ордонд (2-р сарын 28 хүртэл)
Спорт:
-
12:00 цагт: Сар шинийн хүчит бөхийн барилдаан (256 бөх зодоглоно)
-
Олон улсын шатрын холбооны эмэгтэйчүүдийн Гран при тэмцээн (Монако, 2-р сарын 17-28) – ОУХМ Б.Мөнгөнтуул оролцож байна.
Нийгэм:
-
Тэгш тоогоор төгссөн дугаартай машин өнөөдөр авто замын хөдөлгөөнд оролцоно.
-
Нөөцийн махны худалдаа 2-р сарын 7-ноос 446 хүнсний дэлгүүрээр борлуулагдаж байна.