“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нийт ажилчдын спортын 44 дүгээр спартакиадыг зохион байгууллаа. Шатар, усан сэлэлт, корнохолл, гар бөмбөг зэрэг спортын 14 төрөлд 370 багц медалийн төлөө тамирчид өрсөлдсөн байна.
Шатрын тэмцээнд 18 багийн 36 тамирчин өрсөлдсөнөөс эрэгтэй ганцаарчилсан төрөлд Засвар, механикийн заводын тамирчин Ж.Мөнхболд, эмэгтэй ганцаарчилсан төрөлд Орос 19-р цэцэрлэгийн тамирчин Б.Даваасүрэн нар түрүүллээ.
Удаах байрт эрэгтэй ангилалд Баяжуулах үйлдвэрийн тамирчин Б.Оюунболд , Ерөнхий захиргааны тамирчин Г.Отгонпүрэв нар шалгарсан бол эмэгтэй ангиллын 2, 3-р байрыг Баяжуулах үйлдвэрийн тамирчин Б.Алтанцэцэг, Цахилгаан цехийн тамирчин М.Мөнхцэцэг нар эзэллээ. Шатрын тэмцээнд багийн дүнгээр Баяжуулах үйлдвэрийн баг тэргүүлсэн байна.