x

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газраас өчүүхэн хэсгийг хүүхдүүддээ зориулж болох уу?

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн өнөөдрийн байгаа нөхцөлд иргэд, олон нийт шүүмжлэлтэй хандсаар ирсэн. Иргэдэд тав тухай, эрүүл орчинг амласан цэцэрлэгт цэцэрлэгт хүрээлэнгийн байгууламж анхны зориулалтаасаа арай өөр байдлаар ашиглагдаж байгаа нь ч үнэн.  

Тэгвэл энэ удаагийн сонгуульд ХУД-ын ИТХ-ын 6-р тойрогт нэр дэвшигч С.Түвшинжаргал, Ж.Бямбасүрэн, Б.Арсланбаатар, М.Энхсанаа, Л.Оюунбилэг нар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газраас үр хүүхдүүддээ зориулах санаачилгыг гаргаад байна. Товчхондоо, Их Монгол Улсын Гудамжны харалдаа “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн газраас төв зам дагуух хоёр байршилд хоёрхон га газарт 960 хүүхдийн сургууль, 250 ортой цэцэрлэгийн стандарттай хоёр цогцолборыг хүүхдийн тоглоомын талбайн хамт барьж, байгуулах боломжтой гэж үзсэн  байна.

ХУД нийслэлийн хэмжээнд хамгийн ихээр барилгажиж, төвлөрөл үүссэн дүүрэг хэдий ч улсын сургууль, цэцэрлэгийн хүртээмж маш муу. Төлөвлөгөөгүй барьсан орон сууцны  бөөгнөрлөөс шалтгаалан сургууль, цэцэрлэг шинээр барих газар ч байхгүй. Иймд оршин суугчид хүүхдүүддээ боловсрол эзэмшүүлэхийн тулд хувийн сургуульд сургах, эсвэл харьяа дүүргийн бус, хол байрлалтай сургууль руу хүүхдээ зөөхөөс өөр сонголтгүй байна.

Харин “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” нь Маршалын гүүрний зүүн хойд хэсгээс Баянзүрхийн гүүр хүртэлх ний 973 га газар бүтээн байгуулалт хийгдэхээр төлөвлөгдсөн, газар нутгийн хэмжээгээр Азидаа 6-рт ордог, нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг дангаар бүрдүүлдэг үндэсний хэмжээний цорын ганц цэцэрлэгт хүрээлэн. Гэтэл энэ их нөөц боломжоос багагүй талбайг зөвхөн хөшөө, барималд зориулаад байгаа. Үүнийхээ оронд ирээдүй хүүхдүүддээ зориулж 2, 3-хан га газар чөлөөлөөд сургууль, боловсролын зорилгоор ашиглуулъя гэдэг санаачлага юм.

Тус байрлалд сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдвал ХУД-ийн хүүхдүүдээс  гадна БЗД-ийн 26-р хорооны хүүхэд багачуудад ч боломж нээгдэх юм. Хоёр цогцолборын голын хэсгээс зам гарсан гүүрэн гарцаар хөдөлгөөний аюулгүй байдлыг шийдвэрлэх бөгөөд хүсэж буй газрын хэмжээ нь хүрээлэнгийн зогсоолын хэмжээнд ч хүрэхгүй юм байна.

Сургууль, цэцэрлэгийн цогцолбор нь хоёр давхар, стандарт хэмжээтэй байх бөгөөд  боловсролын хүртээмжийн асуудлыг ингэж шийдэхээс өөр боломж энэ хавьд үнэхээр байхгүйг нэр дэвшигчид учирлаад энэ талбайд “цорын ганцхан удаа” барилга барьж, энэ төслийг хэрэгжүүлэх нь чухал байгааг онцоллоо.

Тэгвэл иргэн та юу гэж бодож байна? “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн газраас өчүүхэн хэсгийг үр хүүхдүүддээ зориулах боломжтой юу? Ганцхан удаа шүү дээ...

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zZz (103.212.162.191)
    Дэмий, далимдуулаад л ширэнгэ болно!
    2024 оны 10 сарын 07 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top