x

Тамхины үйлдвэрлэлийн салбарт төрийн бодлого шаардлагатай байна

Олон улсын эрүүл хотуудын холбооны Монголын сүлжээнээс Монгол Улсын Тамхины үйлдвэр, худалдааны байгууллагуудын засаглалын ил тод байдлын судалгааг хоёр дахь удаагаа гаргалаа.

Манай улсын Тамхины үйлдвэрийн хөндлөнгийн үзүүлэлт (ТҮХҮ) индексийн оноо 2021 онд 38 байсан бол 2023 онд ямар нэгэн өөрчлөлтгүй, мөн 38 оноо байна. Энэ нь тус салбарт төрийн зохистой бодлого шаардлагатайг харуулж байгаа юм.

Судалгаагаар, Монгол Улс нь Тамхины хяналтын тухай суурь конвенцын 5 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлэхэд ахиц дэвшилгүй, тамхины хяналтын хууль эрх зүйн орчин хязгаарлагдмал, электрон тамхи, бусад шинэ бүтээгдэхүүнийг зохицуулах журам байдаггүй. Мөн тамхины үйлдвэрийг тухайн салбарын бодлого боловсруулахад шууд оролцуулдаггүй ч, Засгийн газар, үйлдвэр, худалдааны салбарын хоорондын харилцааны ил тод байдал хангалтгүй гэж дүгнэжээ.

Цаашид тамхины үйлдвэрлэл, худалдааны оролцооны индекс (TII)-ийн оноог сайжруулахын тулд ил тод байдлыг дээшлүүлэх, хууль эрх зүйн орчин болон шинээр гарч ирж буй бүтээгдэхүүний зохицуулалтыг бэхжүүлэх, тамхины татварыг нэмэх, салбарын нийгмийн хариуцлагын үйл ажиллагааг хориглох, зөрчлийн эсрэг бодлого боловсруулах шаардлагатай байна. Тодруулбал, Засгийн газрын болон тамхины салбарын төлөөлөгчдийн уулзалт, хэлэлцүүлгийн хөтөлбөр, үр дүнг ил болгох нь хариуцлагыг сайжруулж, салбарын нөлөөг бууруулна. Мөн тамхины салбар улс төрийн намуудад, сонгуулийн сурталчилгаанд, Засгийн газрын төсөлд хандив өгөхийг хориглох хэрэгтэй. Бүх төрлийн тамхины бүтээгдэхүүнд ногдуулах онцгой албан татварыг олон улсын жишигт (жижиглэн худалдааны үнийн 70%) нийцүүлэн нэмэх нь хэрэглээг, салбарын нөлөөг багасгана. Тамхины салбарын эерэг имижийг бүрдүүлэх зорилготой нийгмийн хариуцлагын үйл ажиллагааг болон Засгийн газрын хуучин албан тушаалтнуудыг тамхины салбарт ажиллахыг хориглох хэрэгтэй. Электрон, халаадаг тамхи, усан яндан зэрэг бүтээгдэхүүнийг Тамхины хяналтын тухай хуульд багтааж, маркетинг, борлуулалт, татварын зохицуулалтыг хийх шаардлагатай. Ингэснээр Монгол Улс тамхины хяналтын бодлогоо сайжруулах боломжтойг Олон улсын эрүүл хотуудын холбооны Монголын сүлжээ мэдээллээ.

Тамхины хяналтын тухай суурь конвенцид нэгдсэн улс орнууд хөндлөнгийн буюу ТББ, олон нийтийн оролцоотой улс орнуудад 2 жил тутам хийдэг тус үнэлгээг манай улс 2021 онд анх хийжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 45 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top