Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн бариад байгаа. УИХ-д суудалтай гурван нам /МАН, АН, ХҮН/ Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлуулж, шинэ 30 жилийн хөгжлийн гарааг эхлүүлснээ зарласан. УИХ-ын гишүүд намрын ээлжит чуулган эхлэхээс өмнө 2025 оны төсвийн төслийг иргэд, сонгогчдод танилцуулах, саналыг нь тусгахаар ажиллаж байна.
Засгийн газар 2025 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого 33.9 их наяд, нийт зардал 35.8 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.9 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн байна. Аль аймагт хэдэн төгрөгийн санхүүжилт тавигдсаныг хүснэгтээс үзнэ үү.
2025 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт доор дурдсан хэмжээтэй санхүүгийн дэмжлэг олгоно:
Д/д | Аймаг | Олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээ /сая төгрөгөөр/ |
1 | Архангай | 52,186.4 |
2 | Баян-Өлгий | 34,200.2 |
3 | Баянхонгор | 41,955.9 |
4 | Булган | 24,117.3 |
5 | Говь-Алтай | 34,310.4 |
6 | Дорнод | 2,424.5 |
7 | Дундговь | 24,007.4 |
8 | Завхан | 53,371.4 |
9 | Өвөрхангай | 42,994.9 |
10 | Сүхбаатар | 28,334.3 |
11 | Төв | 9,001.9 |
12 | Увс | 42,073.9 |
13 | Ховд | 19,295.9 |
14 | Хөвсгөл | 60,435.3 |
15 | Хэнтий | 47,348.3 |
16 | Говьсүмбэр | 11,725.4 |
Нийт дүн | 527,783.5 |
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс энэ оны тавдугаар сард “Аймгуудын өрсөлдөх чадвар-2023” үзүүлэлтийг танилцуулжээ. 21 аймгийн хөгжил, өрсөлдөх чадварыг харьцуулан судалсан "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан"-д эдийн засгийн чадамж, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн хүрээнд нийт 181 шалгуур үзүүлэлтээр үнэлж тооцсон байна.
Дээрх үзүүлэлтээр аймгуудын өрсөлдөх чадварыг Орхон аймаг тэргүүлж, Завхан, Говь-Алтай аймгууд сүүл мушгижээ.
Аймгуудын өрсөлдөх чадварын оноо
- Орхон-100
- Дорноговь-97.96
- Дархан-Уул-95.12
- Өмнөговь-81.88
- Говьсүмбэр-81.73
- Дорнод 79.36
- Сэлэнгэ 78.62
- Хэнтий 78.24
- Өвөрхангай 77.25
- Увс 66.67
- Сүхбаатар 64.10
- Төв 63.78
- Баян-Өлгий 63.50
- Ховд 62.15
- Хөвсгөл 57.33
- Баянхонгор 55.52
- Архангай 48.89
- Булган 40.08
- Говь-Алтай 36.72
- Завхан 35.69
- Дундговь 34.93
2023 онд нийт аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо 66.6 болж, өмнөх оныхоос 1.6 оноогоор өссөн байна.