Есдүгээр сарын 25-ны өдөр болох үйл явдлын тойм:
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх есдүгээр сарын 21-26-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцож байна.
-Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
9:30 цагт: "Эх хүүхдийн эрүүл мэнд-эрдэм судлал" эрдэм шинжилгээний хурал "Эх хүүхдийн сэргийлж болох эндэгдлийг бууруулах нь” сэдвээр Туушин зочид буудалд болно.
11:00 цагт: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуультай холбоотой бүртгэгдсэн гомдол болон холбогдох хууль тогтоомжын талаар нийслэлийн Цагдаагийн удирдах газрын хурлын танхимд мэдээлэл хийнэ.
11:00 цагт: АХБ "Азийн хөгжлийн шинэчилсэн төлөв 2024" тайлангаа Блю Скай зочид буудлын Жейд танхимд танилцуулна. Утас: 99007115
14:00 цагт: “Намрын ногоон өдрүүд 2024” үзэсгэлэнг албан ёсоор нээнэ.
15:00-16:30 цагт: Хятадын нэрт зохиолч Лиү Жэньюань “Гурван намраас урт ганц өдөр” романы монгол орчуулгын нээлт Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд болно.
18:00 цагт: "Эгчим" каллиграфийн бие даасан үзэсгэлэн Монголын Уран Зургийн галерейд нээнэ.
-Монгол Улсад аялал жуулчлалын салбар байгуулагдсаны 70 жилийн ой, дэлхийн аялал жуулчлалын өдрийг угтан 22 дахь удаагаа зохиогдож буй "ГРАНД ТУР-2024" аялал жуулчлалын Улсын XXII олимпиадын намрын улирлын тэмцээн энэ сарын 25-27-ны өдрүүдэд болно.
-Монголын Аялал Жуулчлалын Холбоо “АйТиЭм” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг 1999 оноос хойш 25 дахь жилдээ буюу энэ сарын 25-27-нд "Мишээл экспо"-гийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулна.
-Эрүүгийн цагдаагийн албанаас шүүхээр эцэслэн шийдсэн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, шинжээчийн дүгнэлтээр түүх, соёлын дурсгалт биет өв болох нь тогтоогдсон эд өлгийн зүйлсээр “Аврагдсан өв” тусгай үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейн 9 давхрын танхимд энэ сарын 25-27-нд зохион байгуулж, иргэд олон нийтэд танилцуулна.
-БНХАУ-ын Бээжин хотын Анжен эмнэлгийн Хүүхдийн төвийнхөн Баянзүрх нэгдсэн эмнэлэгт зүрхний гажигтай хүүхдүүдэд үзлэг оношилгоог энэ сарын 24-26-ны өдрүүдэд хийж, шаардлагатай хүүхдэд хагалгааг үнэ төлбөргүй хийнэ.
-Монгол Улсад Статистикийн алба байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд “Тогтвортой хөгжлийн зорилгын шалгуур үзүүлэлтийн статистикийн мэдээллийн чанарыг бэхжүүлэх нь” олон улсын бүсийн сургалт энэ сарын 23-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод үргэлжилж байна.
-“Найрамдлын 75 жил” гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 27 хүртэл үргэлжилнэ.
-"Цайны их зам" үзэсгэлэн Монголын Үндэсний музейд 10 дугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.