Өнөөдөр буюу есдүгээр сарын 24-нд 23:00 цагаас хоёр байршилд авто зам хааж, шинэчлэхээр болжээ.
Замын хөгжлийн газраас мэдээлснээр Дамбын постын уулзвараас Долоон буудлын уулзвар хүртэлх авто замын хэсэгчилж хааж, шинэчилнэ. Ингэхдээ баруун хэсгийн авто замыг есдүгээр сарын 24-ний 23:00 цагаас хааж, 26-ны 06:00 цагт нээнэ. Харин зүүн хэсгийн авто замыг есдүгээр сарын 26-ны 23:00 цагаас 27-ны 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, засварлана.
Хан-Уул дүүрэг, 120 мянгатын уулзвараас “И-март” дэлгүүр хүртэлх хойд хэсгийн замыг есдүгээр сарын 24-ний 23:00 цагаас 27-ны 06:00 цагийн хооронд хааж, шинэчлэх бол урд хэсгийн замыг есдүгээр сарын 27-ны 23:00 цагаас 29-ний 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөв.
Өнөөдрийн байдлаар хоёр байршилд зам засварын ажил үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар хоёр байршилд зам засварын ажил үргэлжилж байна.
Их тэнгэрийн уулзвар буюу Маршалын гүүрнээс "И-март" дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилж байна. Тус замыг есдүгээр сарын 26-нд нээнэ. Өгөөмөр захын уулзвараас Чулуун овооны тойрог хүртэлх авто замын хойд хэсгийн хөдөлгөөнийг 06:00 цагт нээжээ.