Есдүгээр сарын 24-ний өдөр болох үйл явдлын тойм:
9:30 цагт: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Хятад судлалын салбараас Монгол Улс, БНХАУ-ын хооронд “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жил”-ийн ойн хүрээнд “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал” ба Монгол, Хятадын харилцаа” эрдэм шинжилгээний хурлыг ГХЯ-нд зохион байгуулна. утас: 88724622, 96639787
10:00 цагт: ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” медалийг ШУА-ийн Их чуулганы танхимд гардуулна.
11:30 цагт: “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Одонтой, цалинтай ээжүүдийн мөнгийг нэмэхийг шаардаж аавуудын төлөөлөл хэвлэлийн хурал хийнэ.
13:00 цагт: "Тогтвортой хөгжлийн зорилт 4: Чанартай боловсролыг дэмжих" зорилгын хэрэгжилт, цаашид авах үйл ажиллагааны талаарх хэлэлцүүлэг Туушин зочид буудлын Сүлд танхим болно. Утас: 89755575
14:00-16:30 цагт: Дэлхийн банкнаас Монгол Улсын жендэрийн нөхцөл байдлын үнэлгээний тайланг Блью скай зочид буудлын Эмеральд танхимд танилцуулна. Утас 91399149
15:00 цагт: Ахмадуудад цахим ур чадвар олгох хөтөлбөрийн нээлт МҮХАҮТ-ын хурлын зааланд болно. Утас: 88231133; 94999598
16:00-17:30 цагт: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллан иргэдийн санал хүсэлтийг сонсоно. Утас: 99008259
-БНХАУ-ын Бээжин хотын Анжен эмнэлгийн Хүүхдийн төвийнхөн Баянзүрх нэгдсэн эмнэлэгт зүрхний гажигтай хүүхдүүдэд үзлэг оношилгоог энэ сарын 24-26-ны өдрүүдэд хийж, шаардлагатай хүүхдэд хагалгааг үнэ төлбөргүй хийнэ.
-“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2024” энэ сарын 29 хүртэл Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилнэ.
-Улаанбаатар хотод зохион байгуулж буй Снукер Биллиардын сонирхогчдын 6 улааны ДАШТ энэ сарын 25 хүртэл үргэлжилнэ.
-“Найрамдлын 75 жил” гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 27 хүртэл үргэлжилнэ.
-"Цайны их зам" үзэсгэлэн Монголын Үндэсний музейд 10 дугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.