x

Хангарди ордны барилга, эд хөрөнгийг 13 тэрбум 763 сая төгрөгөөр үнэлжээ

Нийслэлийн захиргааны Яармаг дахь Нутгийн захиргааны цогцолбор руу нүүсэнтэй холбоотойгоор Хангарди ордныг нийслэлийн өмчөөс төрийн өмчид шилжүүлэх шийдвэр гарсан. Тэгвэл Хангарди ордны барилга, эд хогшил, тоног төхөөрөмж, хангамжийн материал зэрэг төрийн өмчид шилжүүлэх эд хөрөнгийн жагсаалтыг нийт 13 тэрбум 763 сая төгрөгөөр үнэлснийг Нийслэлийн өмчийн харилцааны газраас НИТХ-д танилцуулжээ.

Хангарди ордон болон газрын үнэлгээг өмнө нь хоёр удаа хийлгэсэн байна. Тухайлбал, 2018 онд НИТХ-ын шийдвэрээр Нийслэлийн өмчийн харилцааны газар захиалга өгч, үнэлгээ хийлгэхэд барилга болон газрыг нийтэд нь 43 тэрбум 423.3 сая төгрөгөөр үнэлжээ. Харин 2022 онд дахин хийсэн үнэлгээгээр тус барилгыг 77 тэрбум 745.4 сая төгрөг, газрыг 2 тэрбум 105.6 тэрбум төгрөгөөр үнэлсэн байна.

Хоёр дахь удаагийн үнэлгээг хийлгэхээс хоёр жилийн өмнө буюу 2020 онд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба зэрэг Нийслэлийн засаг захиргааны байруудыг нэгтгэн Яармаг дахь шинэ цогцолбор руу нүүлгэх шийдвэр гарсан. Хангарди ордныг дуудлага худалдаагаар хувьчилахаар болж, нийслэлийн өмчөөс хувьчлах тогтоолыг НИТХ-аас гарган хувьчлах эд хөрөнгийн жагсаалтад оруулсан байдаг.

Өмч хувьчлах комиссоос дуудлага худалдааны анхны үнийг 43 тэрбум 423 сая 400 мянган төгрөгөөр тогтоож байжээ. Гэвч 2020 оны арваннэгдүгээр сарын 20-нд зарлагдсан байсан дуудлага худалдааг тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсан юм байна. 

Өмнө нь хоёр ч удаа хийлгэсэн хөндлөнгийн үнэлгээний дүнгээс хэт бага буюу 13.7 тэрбум төгрөгөөр Хангарди ордныг үнэлж, төрийн өмчид шилжүүлэх болсонд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан дараах байр суурийг илэрхийлсэн байна.

Ж.Батбаясгалан:

-"Хоёр жилийн өмнө бараг 80 орчим тэрбум төгрөгийн үнэлгээтэй байсан обьектыг бид шилжүүлж байна. Нийслэлийн өмчийн харилцааны газар гарч буй тогтоол шийдвэрийн томъёоллыг өргөн барихдаа иргэд, олон нийтэд сайн таниулж, зөв ойлголт өгөх хэрэгтэй.  Нийслэлийн өмчийг үнэгүйдүүлж байгаа мэт ойлголтыг иргэдэд өгч болохгүй. НЗДТГ хөрөнгө гаргаж хийлгэсэн хөндлөнгийн үнэлгээний дүнгээр энэхүү обьектыг балансаас балансад буюу нийслэлийн өмчөөс төрийн өмчид шилжүүлэх саналыг би Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл болон нэгдсэн хуралдаан дээр дахин дахин хэлж байгаа” гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 3 цаг 4 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top