Түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх авто зам, гүүрэн байгууламж хийж, авто замыг асфальт бетоноор хучиж байна.
Гүүрний ажлын гүйцэтгэгч байгууллагаар "Мотор сервис ХХК", авто замын ажлыг "Тотал инж ХХК" энэ сард дуусгахаар төлөвлөжээ. Одоогоор гүүрний ажил 98, замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй байна. Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх авто зам ашиглалтад орсноор Яармагийн түгжрэлийг 20 хүртэлх хувиар багасгах боломжтойг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв.