Улаанбаатар хотын Саппорогоос 25 дугаар эмийн сан хүртэл дулааны 11гд магистралийн шугамыг энэ сарын 15 гэхэд 1.6 км хос шугамаар өргөтгөн шинэчилж дуусна.
Нийслэлийн Замын хөгжлийн газраас уг байршилд 1.6 км авто зам барих юм. Үүнтэй холбоотой Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү "Шугамын өргөтгөл шинэчлэлтийн тендерт зургаан аж ахуйн шалгарч, долоодугаар сарын 16-наас ажлаа эхэлсэн. Одоогоор таван аж ахуйн нэгж ажлаа 70-100 хувийн гүйцэтгэлтэй хийж байгаа ч нэг аж ахуйн нэгжийн хариуцлагагүй үйлдлээс болж ажил удаашран, нэгдсэн хучилт хийх боломжгүй болоод байсан. Өнөөдөр бусад аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй зөвшилцөн нэмэлт хүч гаргаж, дулааны шугамын өргөтгөл шинэчлэлтийг гэрээнд заасан хугацаандаа дуусгахаар боллоо" гэв.
Улаанбаатар хотод нийт 390 гаруй км урттай дулааны шугам сүлжээ байдаг бөгөөд ихэнх нь 30-60 жил болсон байна. Тодруулбал, эл 11гд магистраль шугам нь 1983 онд ашиглалтад орсон. Ийнхүү бүрэн шинэчилсэн шугамуудад ирэх жилүүдэд засвар хийхдээ дулаан хязгаарлахгүй, байнгын ажиллагаатай байхыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.