x

Рио Тинтогийн бүтээсэн цэцэрлэгт хүрээлэн олон улсын Ногоон паркийн стандарт хангалаа

Их Британийн Green Flag Award-ийн шинжээчид өчигдөр /2024.09.08/ Рио Тинто Монгол компанийн бүтээн байгуулсан “Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн”-д ажиллалаа.

Green Flag Award буюу нийтийн ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн стандарт, шаардлага тогтоож баталгаажуулах үйл ажиллагаа анх 1997 онд Их Британид эхэлж байв. Өдгөө Скандинавын орнуудад 24, Мексикт 10, Ойрх Дорнодод 56, Австралид 8, Шинэ Зеландад 30 гаруй цэцэрлэгт хүрээлэн энэхүү стандартыг хангаад байна.

Рио Тинто Монгол компани нь шинээр бүтээсэн цэцэрлэгт хүрээлэнгээ олон улсын түвшинд нийцүүлэхээр онцгой анхаарч ажилласны үр дүнд энэхүү стандарт, шаардлагуудыг хангаж  Монгол Улсад төдийгүй төв Азидаа анх удаа Green Flag Award хүртэж чадлаа.

Энэхүү баярт үйл явдлын талаар Рио Тинто Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал “Бид бүтээн байгуулсан цэцэрлэгт хүрээлэнгээ олон нийтэд хүртээмжтэй, үргэлж цэвэр тохилог, өөрийгөө нөхөн сэргээдэг, нээлттэй, амьд орчин байгаасай гэж хүсэж, дэлхийн жишиг шалгууруудыг хангахаар  сэтгэл зүрхээ зориулан ажилласны үр дүн ийнхүү гарлаа. Олон улсын стандартад нийцүүлснээр  төрөлх хотдоо ногоон байгууламжийн шинэ жишиг тогтоож цаашид олон хүнд урам зориг өгнө гэж найдаж байна” гэсэн юм.

Green Flag Award-ийн Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан менежер Карл Маклийн “Энэхүү шалгуурыг хангахад хувь нэмрээ оруулсан хүн бүрд баяр хүргэе. Green Flag Award хүртэх нь тийм ч амар биш. Рио Тинто Монгол компани  олон улсын стандартыг хангахын тулд цэцэрлэгт хүрээлэнгээ бүтээх төсөл хэрэгжүүлэхдээ болон цаашид Улаанбаатар хотын иргэд цэцэрлэгт хүрээлэнгээ одоогийнх шигээ гоё сайхнаар авч үлдэх чиглэлд удирдлагын түвшинд маш их хичээл зүтгэл гаргасныг онцлон дурдмаар байна. Энэ чиглэлийн мэргэжилтний хувиар би карьерынхаа туршид олон цэцэрлэгт хүрээлэнгээр зочилж байлаа. Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн нь шүүхэд хамгийн таатай, шилдэг цэцэрлэгт хүрээлэнгүүдийн нэг байв”

Шинжээчид шинэ цэцэрлэгт хүрээлэнг дараах 8 ерөнхий шалгуураар үнэлж дүгнэснээр гэрчилгээ олгохоор шийдвэрлэжээ.

  1. Хүртээмжтэй орц, гарц - Хаанаас ч орж болохоор, аюулгүй, тэмдэг тэмдэглэгээтэй, бүх хүнд тэгш хүртээмжтэй байх,
  2. Эрүүл, аюулгүй, тайван байдал - Чанарын өндөр шаардлага хангасан байгууламж, үйл ажиллагаатай, төхөөрөмжүүд нь хүний аюулгүй байдлыг хангасан байх, нохой муурын зориулалтын талбай бүхий, хог хаягдлаас ангид байх,
  3. Цэвэр цэмцгэр байдал, арчилгаа - Хог хаягдлын менежмент, ногоон цэцэрлэг, барилга байгууламж, төхөөрөмжийн арчилгаа,
  4. Хүрээлэн буй орчны менежмент - Хүрээлэн буй орчны нөлөөг удирдаж буй байдал, хаягдал бууруулах чиглэлээр авч буй арга хэмжээ, химийн бодис, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож буй стратеги,
  5. Биологийн олон янз байдал, ландшафт, өвийн чиглэлээр авч буй арга хэмжээ - Байгалийн онцлог байдал, зэрлэг ургамал, амьтныг хэрхэн хамгаалж байгаа, ландшафтаа хэрхэн хадгалж байгаа, хуучны барилга, дурсгалаа хэрхэн хадгалж үлдсэн байдал,
  6. Олон нийтийн оролцоо - Менежмент, цэцэрлэгт хүрээлэнгийн хөгжилд олон нийтийн оролцоог хангаж буй байдал,
  7. Олон нийтийн харилцаа, маркетинг - Мэдээллийн сувгууд, боловсрол олгох, тайлбарлах чиглэлээр авч буй арга хэмжээ,
  8. Удирдлага, зохион байгуулалт - Менежментийн төлөвлөгөө хэрэгжүүлж буй байдал

зураг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 4 цаг 54 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top