Үндэсний статистикийн хорооноос гаргасан "Хөдөлмөрийн салбар 2023" танилцуулгаас онцлох зүйлсийг хүргэж байна.
2023 оны эцэст Монгол Улсын суурин хүн амын 2.3 сая нь буюу 67.7% нь хөдөлмөрийн насны /15 ба түүнээс дээш насны хүн ам/ байна. Энэ нь өмнөх оноос 25.5 мянган хүнээр нэмэгдсэн үзүүлэлт аж.
Гэсэн ч ерөнхий ажиллах хүч болох 25-54 насны хүн амын нийт хөдөлмөрийн насны хүн амд эзлэх хувийн жин 2023 онд өмнөх оноос 0.7 нэгж хувиар бууч, тэтгэвэрт гарах насныхан болох өндөр настнуудын эзлэх хувь 0.7 нэгж хувиар өссөн байна.
Ажиллах хүчний судалгааны 2023 оны жилийн үр дүнгээр улсын хэмжээнд хөдөлмөрийн насны хүн амын 1285.1 мянга нь ажиллах хүч, 946.6 мянга нь 15, түүнээс дээш насны ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна. Ажиллах хүчний 1215.8 мянга нь ажиллагчид, 69.3 мянга нь ажилгүй хүн байна.
IKON.mn