Нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн хушин ой зонхилон ургасан Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хуш модны самрыг болц гүйцээгүй үед нь түүж бэлтгэж байсан зөрчил илрүүлж, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг энэ сарын 26-наас эхлүүлээд байна.
НБОГ, Экологийн цагдаагийн албын хамтарсан хяналт шалгалтаар хууль бусаар хуш модны болц гүйцээгүй самар түүж бэлтгэсэн, бэлтгэхээр завдсан, 24 отогт байрлаж байсан 97 иргэдийг орчны хог хаягдлыг нь цэвэрлүүлэн уулнаас буулгаж, 34 шуудай Сибирь хушны үр, идээг хууль бусаар тээвэрлэсэн гурван үйлдлийг илрүүлэн Экологийн цагдаагийн албанд шилжүүлээд байна.
Иргэдээс байгаль орчны эсрэг зөрчлийн шинжтэй мэдээллийг НБОГ-ын 72720303 дугаарын утсаар хүлээж авч, байгууллагын фейсбүүк чатаар ирүүлсэн мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд хяналт шалгалт хийж байна.
Сэтгэгдэл (1)