2024-2025 оны хичээлийн жилд улсын хэмжээнд Ерөнхий боловсролын 100 сургуулийн 3 болон 4 дүгээр ангийн сурагчдад туршилтаар англи хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ.
Бага ангиас нь англи хэл заах эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа туршилтын хөтөлбөрт Сэлэнгэ аймгийн 5 сургууль хамрагдсан байна.
Тодруулбал, Сүхбаатар сумын ЕБ-ын 2, 3, 4, Мандал сумын 3-р сургууль, Шаамар сумын ЕБ-ын сургуулиуд шалгарч хөтөлбөрт хамрагдахаар болжээ.