Сэлэнгэ аймаг дахь Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит цэргийн гавьяаны одонт хилийн цэргийн 0101 дүгээр ангийн хилчин дайчид цагийн манаанд үүрэг гүйцэтгэж байх үедээ үүргээ сонор сэрэмжтэй гүйцэтгэн хулгайн гэмт хэргийг илрүүлсэн байна.
Тус ангийн 0312 дугаар салбарын хариуцсан хэсэг “Алтанбулаг чөлөөт бүс”-д томилогдон цагийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан хугацаат цэргийн алба хаагч, харуул, хамгаалалтын салбарын байлдагч Б.Дөлгөөнтамир, байлдагч А.Тэмүүжин нар дээрх хэргийг илрүүлсэн байна.
Хилчид “Алтанбулаг чөлөөт бүс”-ийн дэлгүүрээс эд зүйлс хулгайлж байсан үйлдлийг соргогоор илрүүлсэн гавьяаг үнэлж, ангийн захирагчийн тушаалаар ахлах байлдагч цол, “Тэргүүний хилчин” тэмдгээр тус тус шагнаж урамшууллаа.