Маш хүчтэй гэгдэх "Тайфү-10" хар салхи наймдугаар сарын 27-28-ны өдрүүдэд Японы баруун талаас эхлэн зүүн талыг дайрч гарах төлөвтэй байна.
Ингэхдээ асар хүчтэй салхи салхилахаас гадна зарим газарт өдөртөө 300-400 мм буюу их хэмжээний хур тунадас орж, хуй салхи, үер, өндөр давлагаанд өртөх аюулыг нэмэгдүүлж болзошгүй.
Иймд иргэдийг цаг агаарын болон онцгой байдлын мэдээг тухай бүр анхааралтай ажиглахыг зөвлөж байна.
Хар салхины үед хэрэгжүүлэх бэлтгэл ажил:
- Хоол хүнс, ус нөөцлөх (Хэд хоногийн)
- Лаазалсан болон бэлэн хоолны 2 хоногийн нөөцтэй байх
- Цахилгаан төхөөрөмжөө цэнэглэх (гар утас, iPad, тоглоом, гар чийдэн, цэнэг хураагуур)
- Салхинд хийсэж болох зүйлийг хурааж цэгцлэх, бэхлэх (Тагтны хэсгийг мартаж болохгүй)
- Будааны савандаа будаа агшааж тавих (Хэрэгтэй үед онигири хийх зэргээр идэж болохоор бэлтгэх)
- Цэвэр усаар ваннаа дүүргэх
- Автомашины бүрэн бүтэн байдлыг хангах (Шатахуун, явах эд анги, тос тосолгоо г.м),
- Тайфү салхины үеийн заавар удирдамж судлах (Англи болон Япон хэлээр)
Хар салхи таны гэрт ойртсон үед авах арга хэмжээ:
- Онцын бус тохиолдолд гэрээс гарахгүй байх
- Цонх, тагт, хөшиг зэргийг хаах
Хэрэгтэй мэдээлэл авах боломжтой цахим хуудас:
Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-ны сайт болон зөвлөмж, байгалийн гамшгийн үед таны мэдвэл зохих холбоосуудыг хавсаргав.
https://tokyo.embassy.mn/page/642
Японы Цаг уурын агентлаг: Дэлхийн 20 орчим хэл дээр мэдээ, анхааруулга 24 цагаар явуулдаг. Монгол хэл дээр ч тайфү хар салхины сэрэмжлүүлэг мэдээг орж харж болно.
https://www.data.jma.go.jp/.../cyc.../cyclone_detail.html...
"Эн эйч Кэй" агентлагийн гамшгийн сайт:
NHK World (TV) https://www3.nhk.or.jp/nhkworld/en/news/
JTWC /Joint Typhoon Warning Center