Завхан аймгийн Яруу суманд тарваган тахлын голомт идэвхтэй байгааг тогтоожээ.
Тодруулбал Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс (ЗӨСҮТ) 2024 оны долдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 20 хоногийн хугацаанд Завхан аймгийн Яруу, Эрдэнэхайрхан, Цэцэн-Уул сумын нутгаар тарваган тахлын байгалийн голомт хяналтын шинжилгээг хийсэн байна.
Шинжилгээгээр Яруу сумын нутагт тарваганы зэм үхдэлээс тарваган тахлын нянг илрүүлж, тус суманд тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй байгааг тогтоожээ.
Зөвлөмж:
- Хөдөө, хээр явахдаа хөдөлгөөн нь удааширсан буюу өвчилсөн байх магадлалтай, үхсэн тарвага, зурам, мэрэгч амьтантай ойртохгүй байх хэрэгтэй.
- Тарваганы дошноос хол суух
- Тарвагатай ойртоогүй мөртлөө бүүрэг үсрээд халдвар авсан тохиолдол бий.
- Тарваганы түүхий, шүүрхий бүтээгдэхүүнийг хэрэглэхээс татгалзах.
Эх сурвалж: ЗӨСҮТ