Наймдугаар сарын 23-ны баасан гарагт болох үйл явдлын тойм:
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусарын манай улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилнэ.
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулж буй “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” Төрийн ордонд үргэлжилнэ.
-УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 15-27-ны өдрүүдэд хуралдана.
-Орон нутгийн ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн нарт зориулсан сургалт 9:00 цагт “Holiday Inn Ulaanbaatar”-ын 2 дугаар давхарт Хурлын танхимд эхэлнэ. Холбогдох утас: 99122141
-Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвөөс Мэдээллийн технолгийн багийн ахлагч нарт энэ сарын 22, 23-ны өдөр танхимын, 25-ны өдрөөс багийн гишүүдэд орон нутагт дадлага болон цахим сургалт зохион байгуулна.
-Гурван өдөр үргэлжлэх "Улаанбаатар олон улсын явган алхалтын фестиваль 2024" өнөөдөр эхэлнэ
“Монгол-Солонгосын жижиг дунд бизнес эрхлэгчдийн эдийн засгийн хамтын ажиллагаа-2024” уулзалт Корпорейт Конвеншн центрт 10:00-16:00 цагт болно. Утас: 99047909
-"Хаадын Чингис хаан" морин шоу тоглолт энэ сарын 21-25-нд Горхи Тэрэлжийн БЦГ-т болж байна. Утас: 89913809
-Монгол-Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд дэлгэсэн хоёр улсын 15 уран бүтээлчийн “2 day in Mongolia” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 28 хүртэл үргэлжилнэ.
-Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулсан “Халх гол-85 жил” үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд 9 дүгээр сарын 16 хүртэл үргэлжилнэ.
-Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ’’ байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийг Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн сургалтын төвд энэ сарын 18-26-нд хоёр үе шаттай зохион байгуулна.
Сэтгэгдэл (1)