Тодруулбал: Орон нутгийн төсвийн 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар олон үйлдэлт авто машин, тусгай зориулалтын техник хэрэгслүүд болох авто грейдер, дөрвөн тоннын индүү, тусгай зориулалтын авто машин, авто ковш худалдан авчээ. Мөн орон нутгийн төсвийн 399 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар авто замын цэвэрлэгээ үйлчилгээ хийх зориулалттай тусгай тоноглол бүхий гурван авто машин нийлүүлжээ.
Ингэснээр гэр хорооллын 300 орчим километр сайжруулсан зам, хотын доторх 130 гаруй километр асфальтан замын ашиглалт, цэвэрлэгээ, засвар үйлчилгээнд дэвшил гарахаас гадна техник хэрэгслүүд нэмэгдсэнээр ажилчдын ажиллах нөхцөл сайжирч, цаг хугацаа хэмнэх давуу талууд бий болж байгаа гэдгийг онцоллоо.