УБЗАА-наас энэ онд 27,800 м.кв талбайд явган хүний зам тохижуулахаар төлөвлөсөн нь одоогоор 90 хувьтай үргэлжилж байна.
Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэг орчимд энэ онд явган хүний зам шинээр хийж, иргэдэд ээлтэй хот болгохоор зорьж байгаа. Тухайлбал, СХД-ийн Өнөр хорооллын 107, 110 дугаар цэцэрлэг, 81, 86 дугаар сургууль, БЗД-ийн 44 дүгээр сургууль, Амгалан цогцолбор сургууль орчимд хүүхдийн аюулгүй орчныг бүрдүүлэхээр явган хүний зам хийж байна. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө явган хүний зам тохижуулах ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв.
Мөн нийслэлийн Засаг даргын захирамжаар төвийн зургаан магистрал зам талбайд явган хүний чулуун зам хийхээр бэлтгэж байна. Эхний дөрвөн багц ажлын нэг багцад гүйцэтгэлийн ажил хийх компани шалгарсан бол үлдсэн гурван багц ажилд худалдан авах ажиллагааг дахин зарлажээ.
Эх сурвалж: IKON.mn