Баянгол дүүргийн 18-р хороо, 43-р байрны урд талын Түшиц ханыг НТХО-аар засварлах ажил эхэллээ. Дээрх хана нь 2 талдаа бетонон шаттай бөгөөд 2 шатыг холбосон явган хүний зам нь хагарч, хуучирч муудсан. Хүнд даацын машин явах үед түшиц ханын суурийн блок суларч, нурах эрсдэл үүссэн. Ханын хагархай хэсгүүдээр борооны ус байнга ордгоос зарим хэсгээр 10-20 см орчим хөндий зай үүссэн. Хана дагуу автомашины 14 гарааш байдаг ч, машин орж гарах боломжгүй байсан.
Иймд Түшиц ханыг засварлах ажлын хүрээнд суурийг шинээр цутгах, бүрэн цутгамал бетонон ханатай болгох, 14,2м2 явган замыг шинэчлэх, түшиц хана дагуух гараашийн хаалгыг солих зэрэг ажлыг хийх бөгөөд 44-р байрны Түшиц хана нурах эрсдэлтэй болоод байгааг мөн засварлах юм.
Түүнчлэн 19-р хороонд байрлах 61-р байрны Түшиц хана нурах эрсдэл үүсээд байсныг анх 2022 онд ДТХО-аар бүрэн засварлаж, нурах эрсдэлгүй болгосон билээ.