x

Дүүргийн хэмжээнд гэрээ байгуулсан 81 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна

Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг өнөөдөр (2024.08.06) болж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа. Өнөөдрийн шуурхай зөвлөгөөнөөр дүүрэгт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын явц, гарааш чөлөөлөлт, “Алтан намар” хүнсний ногоо болон хичээлийн шинэ жилийг угтсан үзэсгэлэн худалдааг зохион байгуулахтай холбоотойгоор бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонслоо.

УТХО-аар хийгдэж байгаа барилга байгууламжийн гурав нь 100 хувийн гүйцэтгэлтэй байна

Дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Мөнгөнхуяг төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй барилга байгууламжийн талаар мэдээлэл өглөө.  2024 онд дүүрэгт барилга байгууламжтай холбоотой нийт 13 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. Үүнээс 8 төсөл арга хэмжээ нь улс, гурван төсөл арга хэмжээ нь нийслэл, хоёр төсөл арга хэмжээ нь дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байна. Тухайлбал, УТХО-аар хэрэгжиж буй

  • 9-р хорооны Цогцолбор байр,

  • 9-р хороо, “Өргөө” цэцэрлэгийн барилга,

  • 198-р цэцэрлэгийн барилгын ажил 100 хувь дууссан бол 10-р хорооны Цогцолбор байр, 10-р хороонд баригдаж байгаа Бага, сургууль, цэцэрлэгийн байрны барилгын явц 95 хувийн гүйцэтгэлтэй байна.

Мөн Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй 28-р хорооны цогцолбор барилга, 21-р хороонд баригдаж буй цэцэрлэгийн барилгын ажил 100 хувь дуусчээ.   

Гэрээ байгуулсан 81 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна

Дүүрэгт хэрэгжиж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар Төлөвлөлт, гүйцэтгэл, удирдлагын хэлтсийн дарга Г.Энхцэнгэл мэдээлэл өглөө.

Энэ онд  дүүргийн хэмжээнд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 124 төсөл арга хэмжээ хэрэгжинэ. Үүнээс 81 төсөл арга хэмжээний хүрээнд гэрээ байгуулсан бол гэрээ байгуулагдаагүй ажил 22 байна. Тодруулбал, өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд автозам, явган зам засвар шинэчлэлийн 11, барилга байгууламжийн 8, камержуулалт, гэрэлтүүлгийн 5, фасад засварын 8, тоглоомын талбай, тохижилтын ажлын 33, цахилгаан шат, засвар шинэчлэлийн 3, дээвэр засварын 11, бусад 26 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна.

Авто замын 6 багц ажлаас 5 нь хийгдэж байна

Энэ онд дүүрэгт авто замын 6 багц ажил хийгдэж байгаа. Энэ ажлын хүрээнд нийт 12 байршилд 10.8 км авто зам хийгдэнэ. Одоогоор гүйцэтгэгч шалгараагүй нэг багц ажил байна гэсэн мэдээллийг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ өглөө. 

Авто зам хийгдэж буй байршлууд:

  • 1, 3 ,4-р хороо, Цэрэнноровын гудамжны автозам,

  • 5-р хороо, 2, 3-р байрны баруун тал,

  • Энэбишийн өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөө

  • Хасбаатарын гудамжны автозам

  • 24-р хороо “Алтай хотхон”-ы баруун талаас Мод боловсруулах үйлдвэрийн хойд талын авто зам хүртэлх авто зам,

  • 24 дүгээр хороо, Мод боловсруулах үйлдвэрийн хойд талын авто замаас Энгельсийн гудамж хүртэлх авто замыг тус тус хийж байна.

Мөн энэ онд дүүрэгт 6 байршилд 6,562м2 талбайд авто зогсоолын ажил хийгдэхээс өнөөдрийн байдлаар 5-р хороо, 2, 3-р байрны баруун талын авто зогсоолыг хийж байна. Бусад ажлууд удахгүй эхлэх юм. Түүнчлэн долдугаар сарын 26-аас 8-р сарын 26-нд хоёр үе шаттай шарилж устгалын ажлыг зохион байгуулах бол хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор их  цэвэрлэгээг зохион байгуулна.   

50 байршилд 830 гарааш буулгаж, 14940 мкв газрыг чөлөөллөө

Энэ онд дүүрэгт хийгдсэн Газар зохион байгуулалтын албанаас мэдээлэл өглөө. Нийслэл, дүүргийн Засаг даргын гаргасан захирамжийн хүрээнд 51 байршилд 748 гарааш буулгаж, 13,464мкв газрыг чөлөөлөхөөс 50 байршилд 830 гарааш буулгаж, 14940 мкв газрыг чөлөөлсөн.

Хашаа арга хэмжээний хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд нийт 49 байршлын 1995 метр хашааг буулгаж, газар ашиглалтыг сайжруулж, явган хүний зорчигчийн зам талбайг нэмэгдүүлсэн бол нийт 12 байршлын 64 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж газар чөлөөлөөд байна.

“Алтан намар-2024” арга хэмжээг 1000 машины авто зогсоол дээр эхэллээ

Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоогоор хангах, нөөцлөх, нөөшлөх боломжийг бий болгох, нэмэгдүүлэх зорилт бүхий “Алтан намар-2024” арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Баянгол дүүрэгт энэ арга хэмжээг 1000 машины зогсоол дээр болох бөгөөд 08-р сарын 01-нээс 11-р сарын 01-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

Мөн 2024-2025 оны хичээлийн жилийг угтсан сурагч, оюутан, эцэг эхчүүдэд хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцсыг нэг дороос өргөн сонголтоор худалдаж авах боломжийг бүрдүүлэх зорилгоор дүүргийн 15-р хороо, Байгаль эх цогцолбор талбай, 10000 нэрийн барааны урд талбай, 29-р хороо, Шинэ сандэй” худалдааны төвийн гадна талбайд  “Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа”-г дүүргийн нутаг дэвсгэрт дараах 3 байршилд зохион байгуулан ажиллана гэсэн мэдээллийг Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Г.Батсүрэн дүүргийн удирдах ажилтнуудад өглөө. 

Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүрэгт хийгдэж байгаа хөрөнгө оруулалттай холбоотой удааширч, гацаж байгаа ажлууд бий. Иймд дээрх ажлуудыг шуурхайлах, мөн удааширч байгаа талаарх мэдээллийг дараагийн шуурхай хуралдаанаар танилцуулахыг үүрэг болголоо. Мөн Хот нийтийн аж ахуйн чиглэлийн чиглэлээр гэрээтэй ажиллаж байгаа компаниудын ажлыг наймдугаар сард дүгнэнэ гээд Нийслэлийн удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулж,  дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд, 

  • 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангуулах, энэ ажлын хүрээнд сургуулийн хоол үйлдвэрлэл, сургуулийн, цэцэрлэгийн засвар үйлчилгээ, орчны аюулгүй байдлыг хангуулахад анхаарч ажиллах,

  • Газар зохион байгуулалтын зарим хашаа явган замд саад болсон явган хүний замыг засаж сайжруулах, явган хүний замд саад болсон хашаа хайсыг буулгах арга хэмжээг зохион байгуулах,   

  • Дүүргийн хэмжээнд худалдан авах ажиллагаа удааширсан ажлуудыг зохион байгуулах,

  • 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд холбогдох хэлтсүүд бэлтгэл ажлаа хангах,

  • Төрийн албан хаагчдын ажлын цаг ашиглалтыг сайжруулах, дүүргийн ЗДТГ-аас энэ ажилд хяналт тавьж ажиллахыг тус тус үүрэг болгов.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 9 цаг 15 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top