Хилийн цэргийн 0277 дугаар ангийн салбарын захирагч галт зэвсэг ашиглан амиа егүүтгэсэн хэрэг гарсан байна.
Энэ талаар Хил Хамгаалах Ерөнхий Газар(ХХЕГ)-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас "Хилийн цэргийн 0277 дугаар ангийн 0291 дүгээр салбарын захирагч, ахлах дэслэгч Н.Б нь 2024 оны наймдугаар сарын 18-ны өдөр гэртээ архи ууж, галт зэвсэг ашиглан өөрийн амь насыг егүүтгэсэн хэрэг гарсан. Хэргийг Завхан аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байна" хэмээн мэдээлжээ.