Архангай аймгийн Хайрхан сумын Хануйн голын 109.15 метр урт төмөр бетон гүүрийг 2024 оны наймдугаар сард улсын байнгын ашиглалтад орууллаа хэмээн Зам, Тээврийн Хөгжлийн Газраас мэдээлжээ.
Гүүрний ажлын гүйцэтгэгчээр "Эвт-Уул" ХХК, захиалагчаар Зам, Тээврийн Яам, техник технологийн хяналтын зөвлөхөөр Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ ажиллажээ.