УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүд өчигдөр МУИС-ийн хичээлийн III байрны барилгын ажлын явцтай танилцсан байна.
Шинээр баригдаж буй хичээлийн байр хоёр блоктой байх бөгөөд А блокийн газар шорооны ажил эхэлсэн байна. Харин Б блок нь зургаадугаар давхрын цутгалтаа авчээ. Барилгын ажлыг 2025 оны IV улиралд дуусгаж, ашиглалтад оруулна гэж Боловсролын Яамнаас мэдээлжээ.
Шинээр баригдаж хичээлийн III байрны нийт төсөвт өртөг нь 26 тэрбум төгрөг юм байна.